ОУВС Монголыг аварлаа гэнэ ээ. Сүүлийн 26 жилд зургаа дахь удаагаа аварч байгаа юм гэнэ. 4-5 жил болоод аврал эрдэг эдийн засагтай улс болжээ бид. Нэг л биш эээ! Энэ удаагийн ээлжит “аврах” ажиллагааг ажиглалаа.
Монгол Улсыг аварсан уу гэвэл үгүй. Харин чадваргүй эрх баригчдыг, олигархи засаглалыг, мөнхөд өртэй байж ОУВС тэдний хамсаатнуудыг тэжээдэг гаж тогтолцоог аварсан уу гэвэл тийм.
Энэ удаа $440 саяын зээл авна, авлаа гэнэ. Монгол ОУВС-гийн гишүүн орны хувьд тодорхой хураамж төлсөн тиймээс авах ёстой квоттын хэмжээндээ авч буй зээл.
Бүтцийн чанартай өөрчлөлтүүд хийх, татварыг нэмэгдүүлэх зэрэг нөхцөл нь туйлдсан эдийн засгийг шулсан, бие даасан байдлыг нь алдагдуулсан, ирээдүйг нь боомилсон сөрөг нөлөөтэй юм. Ер нь зарчмын хувьд журмын дагуу авах ёстой юмаа, “өөрийн хувиа” авч буй тул ОУВС-гаас болзол, нөхцөл тулгах нь буруу юм. Нийт $5.5 тэрбумын зээл өгнө гэсэн гээд л хошгирцгоогоод байх юм, үнэндээ бол үлдсэн $ 5.06 тэрбумын зээл нь бол ОУВС бусад зээлдүүлэгчид зуучилж, Монголд өгүүлэх зээл бөгөөд өндөр хүүтэй, өөр нөхцөлтэй байх юм.
ОУВС-гийн зуулчлалаар 3 сарын 21-нд төлөх ёстой Хөгжлийн банкны бондын $580 сая долларын төлбөрийг Засгийн газрын “Хуралдай” бондоор сольж “амжилттай” шийдлээ гэнэ ээ. Өмнө нь 5.75% хүүтэй $580 саяын зээлд жилдээ 33,350,000 долларыг хүүнд төлдөг байж тэгвэл энэ бондыг 8.75% хүүтэй 7 жилийн хугацаатай $600 саяын “Хуралдай” бондоор сольсноор жилдээ 52,500,000 долларыг хүүнд нь төлнө.
Тулаад ирсэн бондын төлбөрийг өндөр хүүтэй зээлээр сольж хойшлуулсан хэрэг. Ер нь бол олон улсын зах зээл дээрээс 7 хувиас дээш хүүтэй олон саяын зээл авна гэдэг улсаа “ухамсартайгаар хөнөөж” буй хэрэг. Учир нь зээлийн хүү нь хэт өндөрт тооцогддог бөгөөд зээлийн үйлчилгээний төлбөр нь улс орныг туйлдуулдаг нөлөөтэй.
“Хуралдай” бондыг өмнөх бондтой харьцуулбал бид жилдээ $19,150,000, нийтдээ $134,050,000 долларыг НЭМЖ төлөх болж буй юм. Чи тэгээд яах гээд байгаа юм, гэж үү? Яах вэ дээ, өөр олон гарц гаргалгааг хэлсэн, ярьсан. Тийм, оффшор энэ тэр хулгайн мөнгийг оруулж ирж чаддаггүй юмаа гэхэд “default” буюу төлбөрөө төлөхгүй байх, дампуурлаа зарлах ч гэсэн зардал, өртөг багатай, алсын зайндаа эерэг үр дүн өгөх, тун муугүй нэг шийдэл байх байсан, эдийн засгийн өнцгөөс харвал шүү дээ.
Нэг асуудалд тайлбар өгье. Манай улс зээлжих зэрэглэл харьцангуй гайгүй B үнэлгээтэй байх үедээ 10.78% (ЗГ 2016 оны 4-сард авсан зээл) хүүтэй бонд гаргаж байсан. Хаин Монгол Улсын зээлжих зэрэглэл шалдаа буусан “junk” Caa1/B- үнэлгээтэй байгаа энэ цагт 13-15 хувиас доош хүүтэй зээл олгох магадлал бараг үгүй. Гэтэл өнөөдөр “Хуралдай” гэх бондын зээлийн хүүг хэрхэн 8.75% болгож чадав? Энэ нь ОУВС болоод “creditor organizations” буюу зээл олгогч газрууд нь үнэндээ хамсаатнууд, нэг үелзэл дээр ажилладаг гэдгийг харуулж буй хэрэг. ОУВС олон улсын зах зээл дээр хэнд зээл өгөх, үгүй, ямар үнэ өртөгтэй өгөхийг хүссэнээрээ шийдэх боломжтой. Түүнийгээ ч батлан харуулж буй хэрэг.
ОУВС Монголд үнэхээр л тусалья гэж бодсон уу? Гэхдээ л өрийн асуудлыг нэмж зээл авхаас өөрөөр шийдэх бусад арга замыг огт дэмжсэнгүй дээ. Оффшорт байгаа мөнгийг авчрах ч юм уу, эсвэл ядаж $580 саяын бондыг илүү өндөр хүүтэй бондоор сольж өгөх биш, зүгээр л байгаагаар нь төлбөрийн хугацааг нь сунгаад, хойшлуулаад өгсөн бол бодит тус болох байлаа даа. Ямартай ч ОУВС Монгол Улсыг нэмж өндөр хүүтэй зээл авахад тун их тус үзүүллээ.
2017 онд Монголын Засгийн газар зөвхөн зээлийн өрийн үйлчилгээнд төсвийн 23 хувийг зарцуулна. Арай их биш гэж үү? Энэ нь хэл ам болоод байгаа $580 сая долларын үндсэн төлбөрөөс гадна яригдаж буй тоо шүү дээ. Хэрэвээ бид $580 саяыг өндөр хүүтэй зээл, бондоор сольж хойшлуулалгүйгээр төлдөг журмаараа төлсөн бол зээлийн өрийн үйлчилгээнд нийтдээ төсвийн 48% зарцуулах байлаа. Хэвийн үйл ажиллагаатай улсад зээлийн өрийн үйлчилгээнд улсын төсвийн 8-15% зарцуулдаг бөгөөд энэ хэмжээнээс хэтэрвэл аюулын харанга дэлдэж буй хэрэг.
2018 онд манай улс Чингис бондын $500 сая, Дим сим бондын $161 сая өрийн үндсэн төлбөрийг барагдуулах учиртай, мөн бусад өр зээлийн үйлчилгээг оруулаад тооцвол төсвийн 50-иас багагүй хувийг зөвхөн зээлийн өрийн үйлчилгээнд зарцуулах шаардлага гархаар байна. Яах бол, төлбөрийг бас хойшлуулах уу, өндөр хүүтэй зээлээр сольчоод санхүүгийн чадварлаг махинац хэмээцгээх үү? Эдийн засгийн хүндрэл 2017-2018 оноор хязгаарлагдахгүй цаашид удаан үргэлжлэхээр төлөвлөгдсөн байгаа нь хамгийн их санаа зовоож буй асуудал юм.
ОУВС-ийн “тусламж”-ийн алсын зайн үр дагавар
ОУВС-ийн тусламжийг нэг үгээр тайлбарлавал, Монгол Улсад янз бүрийн эх үүсвэрүүдээс өндөр хүүтэй зээл нэмж авах, өрийг өрөөр дарахад зуучилж буй юм. Мөн цаашид зээл авах боломжийг нээж өгсөн гэнэ. Гэхдээ үүнийхээ хариуд бүтцийн өөрчлөлтүүд хийх, 7 төрлийн татварыг нэмж, бүсээ чангалах замаар төсвийн орлогоо нэмэгдүүлэхийг шаардаж буй юм. Сайндаа ч биш л дээ.
Татвар нэмж олсон мөнгө хаашаа явах вэ? Өөрсдийнх нь олгосон, зуучилсан зээлийн төлбөрт явна шүү дээ. Үнэндээ олон улсын санхүүгийн гол тоглогчдын хувьд Монгол дампуурлаа зарлавал нэг ашигтай, дампуурахгүй ядуураад, гүрийгээд төлбөрөө хийгээд явбал бас нэг ашигтай. Дампуурч, туйлдсан эдийн засгийг төсөв, мөнгөний зөөлөн, уян хатан бодлого явуулах, гадагш урсах мөнгөний урсгалыг хянах, хууль бус аргаар бий болж оффшорт нуугдсан мөнгийг авчрах замаар авардаг атал дээхэндээ Замби, Зимбабве зэрэг Африкийн улсууд, ойрмогтоо Грек, Украйныг сүйрүүлсэн энэ бодлогыг манайд тулган хүлээлгэхийн учир юу вэ? Өнгөцхөн харахад Засгийн газрыг default болох, дампуурахаас аварсан мэт боловч холын зайндаа Монголыг үргэлж бусдаас хараат байлгах, “vicious circle,” чөтгөрийн тойрог хэмээх өр, зээлийн мөнхийн эргүүлэгт оруулж буй ажиллагаа юм.
Манайхны чөтгөрийн тойрог гэж орчуулаад байгаа үг нь ямар утгатай вэ гэвэл: тухайн улс туйлын ядуу түвшинд өрөөс өрд, зээлээс зээлд залган, үе дамжин амь зуухыг хэлдэг. Энэхүү чөтгөрийн тойрог хэмээх өр, зээлийн эргүүлэгт орсон улсад бие даасан бодлого, хөрөнгө оруулалт, хөгжлийн ирээдүй гэж байхгүй болох бөгөөд татвар нэмж олсон орлогын ихэнх нь зээлдүүлэгчдийн өрийн үйлчилгээний төлбөрт явдаг тогтолцоо нийгэмд гүн бат суурьшина.
Товчхондоо Монголчууд өөрсдийгөө биш зээл олгогчдыг тэжээхийн төлөө морь, нохой мэт зүтгэнэ гэсэн үг. Ихэнх хүмүүс энэ гаж тогтолцоог ийм л байдаг, байх ёстой гэж хүлээн авна. Тэгж сурталдана. Нэгэнт төсвийн орлогын ихэнх нь (25-60%) өрийн төлбөрт явж буй тул урагш хөдлөхийн тулд юу хийх вэ? Уул уурхай, газар, газрын баялаг, ордууд, бизнес, нийгмийн чухал салбаруудыг гадна, дотныхонд хувьчлах, зарах болзол тулгана, биелүүлнэ.
Ажиллаад, байгаагаа зараад олоод л байдаг гэвч олсон орлого өөрт чинь наалддаггүй, бие даасан шийдвэр гаргах эрхгүй, бүхий л талаар бусдаас хараат, чи байнга хоосорч ядуурч бусдаас аврал эрдэг, өмчтэй, баялагтай юм шиг боловч үнэндээ тэр нь чинийх биш, чамд хүртээлгүй ийм амьдралыг юу гэж нэрлэдэг вэ? Энэ бол далд колончлал.
Монгол улс өнөөдөр далд колончлалд орсон бүхий л шинж тэмдгүүд илрээд байна. ОУВС-ийн удаа дараагийн “аврал” ын ажиллагаа нь Монголын эдийн засгийн гаж тогтолцооны нэгээхэн илрэл бөгөөд цаашид төгсгөлгүй, ээлж дараалан үргэлжлэх процесс юм. ОУВС-аас манайд үзүүлж буй тусламж, тулган хүлээлгэж буй болзол нөхцөлүүд нь нь энэхүү гаж тогтолцоонд суурилсан далд колончлолыг улам гүнзгийрүүлэн бэхжүүлж буй хэрэг. ОУВС орж ирээд өөрийн болоод хамсаатнуудынхаа ашиг сонирхлыг л хамгаалсан.
Тэд энэхүү гаж тогтолцоогоо, түүнийг удирдан залагч нөхдүүдийг л аварсан, харин Монгол Улсыг бол “алаад” далд аргаар мөлжөөд, колончлоод буй хэрэг. Улс төрчид, эдийн засагчид, ялангуяа олон жил сангийн сайд, төрийн нарийн хийсэн нөхдүүд энэ нөхцөл байдлыг мэдэхийн цаагуур мэдэж байгаа, харин яагаад юу ч хийхгүй байна вэ? Монгол улсад аврал хэрэгтэй нь үнэн бол юуны өмнө бид энэхүү төгсгөлгүй үргэлжлэх чөтгөрийн тойргоос гарах ёстой.
Эдийн засагч Х.Батсуурь
Сэтгэгдэл0
TEGEED AVAHAA BOLII GEJ 1000-N UDAA HELEED BAIGAASHD,HUCHEER AVAHUULAAD BAIGAA YUMIG CHINI BI YAAHIIN,BI YAMAR TER HYATAD,BARUUNAAS MUNGU ZEEL GEJ HELEE YU??????????
Энэ хүн хэний гар хөл вэ?Монгол улс дефолт зарлаж дампуурах нь зөв гэж байх юм.Ямар санаатай байна,нөхөөр?
Odoo ch $ tengert hadah baihdaa .zeeliig zeeleer darahaar $ buuna geed MBnii erunhiilegch shaah ym
ОУВС-гаас болж Африкийн хед хеден улс орон суйрсен , Ирландийн хохирол дуусдаггуйл , Унгар зеелее телсен боловч ОУВС-гаас их шахалтанд ороод байгаа, Монголч , Матвиенкогийн хелдегеер МАГАР,ТЕНЕГ, НАЙДВАРГУЙ юмшд. Нар мандах мет ТОМ УЛААН ЯГААН юм чинь МАНГАСИЙН АМ юмшд.
Ганц аврал энэ валютын сангаас татгалзан хөөж явуулах явдал!!!!!!!! Тэгэхгүй бол улам л намагт гүн зоогдож авралгүй Африкийн араас орно сэрцгээ!!!!!
Зүгээр мөнгө өгдөг хүн байдаг билүү тэнэгүүдээ ??? Бүү ав!!!
MANAN-ii avilgachid tarhinii turaaltan ta nart zugeer mungu zunduu ugsun sh dee.
MAHAH bvleglel ofshorchdig tas tsohii...mungu olj abya ard tvmen......koloni bolj dyysah n bna shvv
Еврейн бодлогын хэрэгсэл.Сул дорой нь эцэстээ идэгдээд дуусдаг. Сул дорой гэж ямар үндэстэнийг хэлж байна гэвэл хулгай луйвар хэвийн үзэгдэл болсон арчаагүй үндэстэнийг хэлж байгаа юм.
Oros hyatad mongoliig yag unendee halhavchilj uhamgaalsaar irsen tsaashd hamgaalna es tegvees amerik ugui oros ch
Ofshorchid albaar delhiin banknii demjlegiig
Doromjilj bn dalduuraa
Oros hyatdaas usnii hooloi mongoloor damjuulna ene hoer ulsiin ali negend n itge
Oros zuuntnii uzeltei uls
Энэ эдийн засагч бас бодууштайл асуудал хөндөж байна.Яахав манайх эдийн засгаа удирдаж чадахгүй байгаа учраас шууд зааж зөвлөж тулгаж л байна л гэсэн үг л дээ.Тэгээд ийм л байдалд орсон одоо яая гэхэв.Нэг гарц нь мөнөнч мөн.
Zov
Хэрэв улс орон ингэж хямрахад ард түмний буруу байсан бол гасалж байгаап ч гэсэн 7-8 төрлийн татвар төлөх нь зөв. Гэтэл ард түмэн ямар ч буруугүй ш дээ. Ялтанхуяг л гэнэтхэн маш их зээл авчихсан. Авахынхаа өмнө ард түмэнтэйгээ зөвлөө ч үгүй, огт дуулгаагүй. Хулгай хийж байгаа юм шиг шийдсэн. Тэгээд одоо бид яагаад өр төлбөрт орох ёстой юм? Маш шударга биш байна.
Тиймээс энэ зээлийг авч болохгүй. Дефолтоо зарлавал ямар сөрөг үр дагаврууд байдаг бол. Батсууриа, тэгж байгаад нэг завандаа бидэндээ дуулгаарай даа. Өөрийн чинь бичсэнийг уншаад бүрэн дэмжиж байнаа.Аав нь сэмхэн их зээл аваад шоронд ороход юу ч хүртээгүй эхнэр хүүхдүүд нь өр төлнө гэдэг чинь байж болшгүй зүйл. Муу хорчин Алтанхуягийн бүх хөрөнгийг хурааж, цаазаар аваач. Даанч арчаагүй төртэй юмаа, бид.
Эх орон дотроо аргаа бодож болох л юм. Жишээ нь: Төсвийн байгууллагуудын орон тоо, зардлыг танах. Жишээ нь Шүүхийн ерөнхий зөвлөл гэх мэт байгууллагууд тэр том 2 байр орон тоог түрч болтугай багасгах. Хуучин Шүүх өөрөө л зохицуулаад болоод байдаг байсан. Яамдын дэд сайдууд гэж сонгуульд ялсан нам гишүүн хандивлагч нартаа гаргаж өгсөн орон тоог хасах. Гадаад дотоод томилолтын зардал ИХ-ын гишүүдийн энэ олон туслахууд, хууль санаачилсаны төлөө авдаг мөнгө, төрийн өмчийн захирал албан тушаалтнуудын авдаг хэт өндөр цалин хөлс, шахааны бизнесд өгдөг мөнгө зэргийг тайрах. Улсын өмч, хөрөнгө идсэн тендерээс унагасан мөнгө, гадаадын банканд хууль бусаар хадаглуулсан мөнгө, гадны байгууллагатай хууль бус, шударга биш гэрээ байгуулсанаас хувьдаа завшсан хөрөнгө зэргийг буцаан авах зэрэг олон арга уг нь байгаа.Үүнийг л бид одоогийн засгийн газар, засаг барьж байгаа намаас хүсэж байна. Энэ асуудлаар өршөөлийн хуульч гаргаж болж байна. Гэхдээ зөвхөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч сайн дураараа хууль бусаар олж хөрөнгө, мөнгөө буцааж өгсөн тохиолдолд өршөөх. Ард түмэн бидэнд хэн нэгнийг шоронд хийхдээ биш, зөвхөн эдийн засгаа аварахад л гол зорилго байна.
Хөндлөнгийн хяналт тавихгүй бол манай дарга нар төсвийн мөнгийг дураараа үзэмжээрээ зарцуулдаг. ОУВС хяналт тавибал дарга нар зарлага хамаагүй гаргаж чадахаа байна
OUVS mongoliig alaad baigaa yum bish ee,uher tsarailasan usan tolgoitoi teneg lopaanuudaa!!! uher mongolchuud mongoloo alaad baina, yasan yum oilgoj avdaggui estoi neg duurtsen durakudaa!!!
Авлига хээл хахууль бүхнийг нурааж байна. Хоосон худал хараал зүхэл бүгдийг ирээдүйдээ итгэх итгэлгүй болгож байна. Жишээ нь Баяр. Нэг бол хөрөнийг нь хурааж хорих, эсвэл зүгээр байлгаж итгэл өгсөн бол нэг бизнес монголд хийх л байсан байх. Гэтэл бүх юмаа аваад зугатаж байна, зугатахдаа бас монгол-их британийн харилцааны бодлогыг нь аваад зугатаж байна. Байж болох бүх хувилбараас хамгийн муу ашиггүй хувилбар нь хэрэгжиж байгаа юм. Эх орондоо нэр хүндээ алдаж хөрөнгөө авч зугатаж ирсэн луйварчид тэндээ урваж гөлөг болж зүтгэсээр эцэстээ бүх юмаа алдаж төгсөх тавилантай байдаг. Хамгийн муу хувилбар.
ОУВС юу ч хийж амжаагүй байж яаж алах вээ дээ? Тэднийг манайхан гуйж уулзаа биздээ. Бид өөрсдөө сүйрүүлчээд тэднээс тусламж гуйж байна. Батсуурь бол мэдлэг тааруу нөхөр байна лээ
Эдийн засгийн ухааны чадалтай , шударга эрдэмтдийн саналыг сонсмоор . Баярхуу доктор бас эсрэг байх юм. МУОНТ хэлэлцуулэг хийхгуй юм байхдаа!
Ene hun zov bichsen baina. Onoodor hen ch hend ch mongo zugeer ogdoggui yum. OUV san ch adilhan. Ted iluu ihiig l avhiig boddog yum. Baabar gedeg buhniig medegch yagaad dugarahgui baigaad gaihaj baina. Ter nogoo shoglodog zangaaraa dohuulsen yum bichih baih daa