sonin.mn
КИЕВ. /TASS/. АНУ болон Украины Засгийн газрууд шинэчлэлийг хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ тухай Украины Эдийн засаг, худалдааны яамны хэвлэлийн алба мэдээллээ.
 
“Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч бөгөөд Украины Эдийн засаг, худалдааны сайд Степан Кубив Украин улсын Засгийн газрыг төлөөлөн АНУ-ын Засгийн газартай хийх Украины эдийн засгийн тогтвортой хөгжил, удирдлагын ил тод байдлыг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.  Баримт бичигт гарын үсэг зурснаар АНУ-ын Засгийн газрын зүгээс олон улсын техникийн тусламжийн хэмжээгээ нийтдээ 54 сая доллароор нэмэгдүүлнэ” гэж тус яам мэдээлжээ.
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд үзүүлэх тусламжийн нийт хэмжээ 123 сая доллар болох юм.
 
Сайд Кубивын тэмдэглэн хэлснээр "тусламжийг эрчим хүчний салбарын санхүүгийн ил тод байдлыг дээшлүүлэх, шүүхийн тогтолцооны бие даасан, ил тод байдлыг хангах, төрийн удирдлага, үйлчилгээний салбарын тайланг ил тод болгох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулах” ажээ.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг