sonin.mn
НАЙРОБИ. /NHK/. НҮБ-ын мэдээлснээр, Хятадын энхийг сахиулагчид Өмнөд Суданы засгийн газар болон сөрөг хүчнийхний хооронд болсон мөргөлдөөний үеэр НҮБ-ын долоон ажилтныг аварсан байна.
 
Өмнөд Судан дахь НҮБ-ын төлөөлөгчдийн мягмар гарагт гаргасан мэдээлэлд "Жубагаас баруун өмнө зүгт 150 км-ийн зайд орших Ией хотод ням гарагт байдал маш хурцадсан бөгөөд энэ үед Хятадын цэргүүд хариуцлагатайгаар хамтран ажиллалаа" гэж дурджээ.
 
Мөргөлдөөн НҮБ-ын төлөөлөгчдийн байрлаж байсан газраас холгүй газарт болсон ба энхийг сахиулагчид ажилтнуудыг ойролцоох зочид буудалд байхад нь аварчээ. Жуба хотод засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчнийхний хооронд мөргөлдөөн дахин сэргэснээс хойш Өмнөд Суданд байдал аюултай болоод байна.
Өнгөрсөн сард Монголын энхийг сахиулагчид хулгайлагдсан 50 орчим дүрвэгчдийг аварсан гэж НҮБ-ын мэдэгдэлд  дурджээ.
 
Түүнээс гадна, Японы Өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн инженерийн анги Жубад төвлөрч буй энхийг сахиулагчдын үйл ажиллагаанд оролцсон байна.
 
11 дүгээр сард Японы засгийн газар халдлагад өртсөн НҮБ-ын ажилтнуудыг аврах ажиллагаанд оролцсон юм. Харин 5 дугаар сарын сүүлчээр Японы тал Өмнөд Суданаас цэргийн ангиа татах шийдвэр гаргасан юм.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг