sonin.mn
УЛААН-ҮД. /TASS/. Дорнод цэргийн тойргийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах /АДЭХ/ цэргийн анги нэгтгэлүүдийн өргөн цар хүрээтэй сургуулилт Буриадын “Телемба” хээрийн сургуулийн талбайд эхэлсэн тухай лхагва гарагт тус тойргийн хэвлэлийн алба мэдээллээ.
 
“Уг цэргийн сургуулилтад 8 мянга орчим албан хаагч, 1 мянга гаруй байлдааны болон тусгай техник, тэдгээрийн дотор 120 гаруй нисэх аппарат оролцож байна” гэж хэвлэлийн алба тодруулжээ.
 
Сургуулилтад С-400, С-300, “Тор-М2У”, “Оса”, “Стрела-10” зенитийн пуужингийн цогцолборууд, “Панцирь-С” зенитийн пуужин-их бууны цогцолбор, “Шилка” өөрөө явагч зенитын төхөөрөмж, “Игла” зөөврийн зенит пуужингийн цогцолборыг ашиглаж байна.
 
“АДЭХ цэргийн анги нэгтгэлүүд хурдан нисдэг бага оврын пуужин-байг илрүүлэх, дагах, таних, устгах ажиллагааг  гүйцэтгэнэ. Зохиомол дайсны агаарын цэргийн хүчний дайралтыг дууриалгахын тулд 250 орчим пуужин-бай, хоёр ширхэг далавчит пуужин гаргаж өгсөн бол тэдгээрийг устгахын тулд 500 орчим зенитийн пуужин харвана” гэж Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээллээ.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг