sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Олон улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буй.
 
Эл өдрийн хүрээнд Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлжээ.
 
Мэдэгдэлд хэрэглэгчдийн эрхийг зөрчиж буй хэд хэдэн асуудлыг цаашид анхаарах шаардлагатайг сануулжээ. Үүнд, цахим худалдаа өргөжсөнөөс иргэд чанаргүй бараа бүтээгдэхүүн худалдан авч байна. Мөн инженерийн шугам сүлжээний доголдолтой орон сууц худалдаалах болсон. Ноос ноолуур, арьс ширний үйлдвэрлэлд хэрэглэдэг хром, сульфат гэх мэт хорт бодис бүхий хаягдлыг Туул голд цутгаж байгаа зэрэг нийтийн эрх ашгийг хөндсөн 10 гаруй асуудал анхаарах хэрэгтэй.
 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, нийслэлийн Засаг дарга С.Батболд болон холбогдох мэргэжлийн байгууллага, агентлагийн дарга нар иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд зохих стандартыг бүрэн хангуулахыг шаардаж байгаагаа үүгээр илэрхийлжээ.
 
Б.Гаваа
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг