sonin.mn
ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар, Замын цагдаагийн алба хамтран шүүхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн этгээдүүдэд тавих хяналтыг сайжруулах зорилгоор “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэрэгжилт” сэдэвт хоёр сарын аян өрнүүлж байна.
 
Өнөөдрөөс эхэлж буй энэхүү аяны хүрээнд талууд хамтран замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт хяналт, шалгалтыг тогтмол явуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн этгээдүүдэд холбогдох хууль, журмын талаар мэдлэг олгох сургалт таниулга хийх аж. Мөн харилцан мэдээлэл солилцох явцыг хурдасгах боломжийг бүрдүүлэх чиглэлээр санал солилцох зэрэг ажлыг зохион байгуулах юм.
 
Хууль, хяналтын байгууллагын гаргасан судалгаагаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялын 80-90 орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял эзэлдэг байна.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг