sonin.mn
НЬЮ-ЙОРК. /TASS/. Жүжигчин, кино зохиолч, кино найруулагч Бен Аффлек архины курс эмчилгээ хийлгэсэн байна. Энэ тухайгаа тэрбээр мягмар гарагт өөрийн Facebook хуудсандаа бичжээ.
 
“Би архины хамаарлын эмчилгээ хийлгэж дуусгасан” гэж жүжигчин бичсэн байна. "Архинаас гарахын төлөө өмнө нь ч тэмцэж байсан, цаашид ч тэмцэх болно, бүрэн дүүрэн амьдралаар амьдрахыг хүсч байна, бас эцэг хүний үүргээ сайн биелүүлэхийг хичээх болно” гэж Аффлек онцолжээ.  
 
“Оскар”-ыг хоёр удаа хүртэж байсан түүний ярьснаар, архины хамаарлаас бүрмөсөн ангижрахын тулд хийх ёстой олон алхмуудаас тэрбээр ердөө ганцыг нь хийжээ. Б.Аффлек өөрийг нь дэмжиж байсан ах дүү, найз нөхөд, түүнчлэн эхнэр болох жүжигчин Женнифер Гарнерт талархсанаа илэрхийлсэн байна. 2015 онд Холливүүдийн энэ хос салах гэж байгаагаа мэдэгдэж байсан боловч гэр бүл цуцлах  тухай шийдвэр гараагүй байна.
 
Аффлек, Гарнер хоёр 2005 онд гэрлэсэн бөгөөд одоо гурван хүүхэдтэй, тэдний хамгийн бага нь болох Самуэль 2012 онд төржээ. Аффлек мөрийтэй тоглоомонд донтох болсноос үүдэн эхнэр нь салах шийдвэр гаргасан аж.
 
Аффлек өмнө нь ч архины эмчилгээ хийлгэж байв. Тухайлбал, 2001 онд тэрбээр 30 хоногийн курс эмчилгээ хийлгэж байжээ. Нэрт жүжигчний гэр бүлийнхнээс хэд хэдэн хүн архины хамааралтай байсан аж. 
 
О.Барс
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг