sonin.mn
Залуу үеэ дэмждэг, тэдэнд боломж олгодог намаар МАН-ыг нэрлэдэг. Тус нам ч залуусаа дэмжиж, УИХ-ын гишүүн, Төрийн нарийн бичгийн дарга, намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэхлэнгээр өндөр албан тушаалд томилж, "ашигладаг".
 
Тэгвэл АН-д залуусаа ашиглах боломж нээгдэж байна. Учир нь АН-ын дотоод сонгуулиар тус нам "цусаа сэлбэх" боломжтой. Тухайлбал, нийслэлийн АН-ын даргад Сүхбаатар дүүргийн АН-ын хорооны дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нарын архагуудаас гадна залуус нэр дэвшжээ. Тодруулбал Нийслэлийн Ардчилсан намын Нарийн бичгийн дарга П.Нүрзэд, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Гантулга нар өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. 
 
Шинэчлэл хийж буй нам шинэ залуу боловсон хүчнүүдэд боломж олговол ирэх сонгуулиар илүү их амжилтыг олох ч юм билүү. Харин АН-ынхан залуустаа боломж олгох эсэх нь ирэх сарын 2-нд тодорхой болно. 
 
В.Бат