sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМА/. Монгол дахь ОХУ-ын ЭСЯ, Монгол Улсын БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр “Оросын боловсролын үзэсгэлэн EXPO-2017” энэ сарын 16-18-нд Оросын шинжлэх ухаан соёлын төв /РЦНК/-д болно.
 
Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус үзэсгэлэнд Дэлхийн ТОП-100, ОХУ-ын ТОП-5-д ордог шилдэг их, дээд сургуулиудын төлөөлөл ирж оролцох юм. Энэ үеэр ОХУ-д суралцахыг хүсэгчид суралцах сургууль, мэргэжил, бакалавр, магистр, доктор, профессорын сургалт, амьдрах байр, хоол, орчин нөхцлийн талаар бүхий л мэдээллийг нэг дороос дундын зуучлагчгүйгээр шууд авах боломжтой.
 
Мөн ОХУ-ын 80 гаруй хотын 500 гаруй их сургуулиудад 700 орчим мэргэжлийн чиглэлээр 450 хуваарьт тэтгэлгээр суралцах бүхий л мэдээлэл зөвлөгөөг өгөхөөс гадна үзэсгэлэнд оролцогч сургуулиудын танилцуулга уулзалт, орос хэлний болон мэргэжлийн чиглэлийн туршилтын тест сорилууд явагдах аж.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг