sonin.mn
МОСКВА. /TASS/. АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ 25 пунктээр нэмэгдүүлж, 0,5-0,75 хувь байсныг 0,75-1 хувь болголоо. 
 
ХНС бодлогын хүүгээ нэмэгдүүлнэ гэдгийг шинжээчид урьдчилан тооцож байжээ. Тухайлбал, ХНС-гийн хуралдаан болохын өмнө Bloomberg агентлагаас явуулсан санал асуулгад оролцсон 82 эдийн засагчдаас ердөө хоёр нь бодлогын хүү жилийн 0,5-0,75 хувь хэвээр байна гэж хариулсан байна.
 
Үүнээс гадна, 3 дугаар сарын 14-15-ны хуралдаанаар холбооны сангуудын хүүгийн фюьчерсүүдээс үүдээд бодлогын хүүг өсгөх магадлал 100 хувьтай байжээ.
ХНС 2017 онд бодлогын хүүгээ дахин хоёр удаа нэмэгдүүлэх төлөвтэй байна. 
 
“Мөнгө-зээлийн бодлогод хандах хандлага байнга өөрчлөгдөж буй нөхцөлд эдийн засгийн идэвх дундаж хурдаар нэмэгдэх аж. Ийм томьёоллыг ХНС урьд өмнө нь ч хэрэглэж байсан. Мэргэжилтнүүд үүнийг нь бодлогын хүү цаашид нэмэгдэнэ гэдгийн нотолгоо гэж үзэж байна. Тухайлбал, ХНС-ийн нээлттэй зах зээлийн гүйлгээ хариуцсан Хорооны 17 гишүүний 9 нь бодлогын хүүг дундаж түвшин болох 1,375 хувь хүртэл нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа ажээ.
 
Бодлогын хүүгийн хэмжээг 25 суурь пунктээр нэмэгдүүлж 0,75-1 хувь хүртэл болгосны дараа хүүгийн дундаж түвшин 0,875 хувийн хэмжээнд байгаа аж. ХНС 2017 онд бодлогын хүүгээ дахин хоёр удаа, тус бүр 25 суурь пунктээр өсгөх гэж байгаа бололтой. 
Өнгөрсөн онд ХНС бодлогын хүүгээ нэг удаа өсгөсөн юм.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг