sonin.mn
ВЕНА./BBC/. Австрийн Альпийн нуруунд гулгаж байсан цанын багийн дөрвөн гишүүн хүчтэй цасан нурангид дарагдан амь насаа алдсан байна.
 
Цаначид  Тироль муж дахь Жочгрубенкопф оргилоос уруудаж яваад цасан нурангид цохиулан дарагджээ. Цанын багийн гишүүдийн найм нь Швейцариас ирсэн жуулчид байв.
 
Австрийн хэвлэлүүдэд мэдээлснээр, дөрвөн цаначныг аварч чадсан байна.
Амиа алдсан гурван хүний цогцсыг тэр даруй олсон бол нэг хүний цогцсыг нэлээд хэдэн цагийн турш хайжээ.
700 м урт цасан нуранги 2400 м-ийн өндрөөс унасан байна.
 
Албаны хүмүүсийн мэдээлснээр, Австрид энэ өвөл 14 хүн цасан нурангинд даруулж нас баржээ.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг