sonin.mn
АСТАНА. /КАЗИНФОРМ/. БНХАУ-ын Урумчи хотын оршин суугч нэгэн залуу 159 мянган доллароор 33 тонн жинтэй чулуу худалдан авч найз бүсгүйдээ бэлэглээд, түүнд гэрлэх санал тавьжээ.  
 
Лю Фэй гэдэг энэ залуу дөрвөн жилийн турш үерхэж буй найз бүсгүй Ван Фанфандаа гэрлэх санал тавьсан аж. Тэрбээр гэрлэх санал тавихдаа сүйн бөгжнөөс гадна нэгэн чулуу цуглуулагчаас худалдан авсан 33 тонн жинтэй чулууг найз бүсгүйдээ бэлэглэжээ. Худалдаж авсан чулуугаа Лю Фэй “солир” гэж нэрлэсэн бөгөөд “энэ нь бидний хайр урт удаан, бат бөх байхын бэлгэдэл” гэв.
 
“Солир” Ванд ихэд таалагдсан тул Фэй орон сууц худалдан авахын оронд асар том чулуу худалдан авсан байна. Ван түүний гэрлэх саналд зөвшөөрсөн хариу өгчээ. 
 
Б.Мишээл
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг