sonin.mn
АСТАНА./КАЗИНФОРМ/. Харь гаригийнхныг судлаачид /уфологчид/ тойрог замын “LRO” хиймэл дагуулаас авсан, Америкийн NASA агентлагийн нийтлүүлсэн Сарны гэрэл зураг дээр харь гаригийнхны бааз байгааг илрүүлжээ. 
 
Үүнээс гадна,  одон орончид үл мэдэх объект Сарны гадаргуу дээгүүр хөдлөн явж байгааг ажигласан байна. Түүнчлэн Сарны гадаргуу дээр ямар ч өөгүй гурвалжин хэлбэртэй тогоо  байсан нь уфологчдыг баярлуулсан аж.
 
NASA-гийнхан Саран дээр бааз байдаг гэдгийг мэддэг, гэхдээ зориуд энэ мэдээллийг нууцалдаг гэж гэрэл зураг судлаачид үзсээр байгаа юм.
Үүнээс өмнө, 2009 онд Америкийн сансрын “Иридиум-33” хиймэл дагуул Оросын “Космос-2251” аппараттай мөргөлдсөн нь харь гаригийнхантай холбоотой гэж мэдээлж байсан билээ.
 
1969 онд дэлхийн сансрын нисэгчид Саран дээр анх буухад тэндхийн оршин суугчид зочид ирсэнд дургүй байна гэдгээ шуудхан ойлгуулсан гэж уфологчид үздэг ажээ.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг