sonin.mn
МЕХИКО./TASS/. Хар тамхины мафийнхны золиос болж амиа алдсан хүмүүсийн олон зуун цогцос бүхий булшийг Мексикийн хойд нутгийн Веракрус мужид илрүүлжээ. Энэ тухай тус мужийн захирагч Мигель Анхель Юнес Линарес мэдэгдлээ.
 
Энэ долоо хоногийн эхээр мужийн прокурор Хорхе Винклер ярихдаа “нууц оршуулгын газруудын 30 хувьд нь малталт хийж үзэхэд 250 гаруй хүний араг яс олдсон” гэж байв. Мужийн захирагчийн хэлснээр, одоо цогцсууд хэнийх болохыг тогтоохын тулд генийн шинжилгээ хийх гэж байна.
 
2015 оны 8 дугаар сард Мексикийн хойд нутгийн Нуэво-Леон муж дахь нэгэн эдлэн газарт хүмүүсийн араг ясны 31 мянга гаруй үлдэгдэл байсныг илрүүлжээ. Эдгээр цогцос нь хар тамхины мафийнхны хулгайлсан хүмүүсийнх байсан байна.
 
Мөн оны 9 дүгээр сард баруун нутгийн Халиско муж дахь нэгэн эдлэн газарт хулгайлагдсан хүмүүсийн цогцсыг хүчилд уусгаж байсныг илрүүлжээ.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг