sonin.mn
“Адал, явдалт мото аялагчдын клуб”-ын ерөнхий зохицуулагч Г.Батзоригтой ярилцлаа. Тэрээрмотоциклийн аялалыг хөгжүүлэхээр зорьж буйгаа хэллээ.
 
-Та бүхний аялалын зорилго юу вэ?
 
-Манай клуб байгуулагдаад хоёр жил болж байна. Эхний удаад өөрсдийгөө дадлагажуулах хэрэгтэй байгаа юм. Учир нь гадны жуулчдыг ирэхэд газарчлаад явах чадвартай, аливаад түүртэхээргүй болох ёстой. Бид эх орныхооүзэсгэлэнт байгаль, орон нутагтай танилцахыг зорьж байгаа.
 
Мэдээж хэтийн зорилго нь мото аялалыг хөгжүүлэх. Цаашилбал, эдийн засагт хувь нэмрээ оруулах боломжтой юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тойрон аялалхийсэн. Одоогоор бид өөрсдийн очсон газар бүрийнхээ мэдээллийг цахим хууд­саараа дамжуулан хүмүүсттүгээдэг. Манай улс байгалийн тогтоц, сонин содон зүйл арвинтай.
 
-Ирээдүйд мото аялалыг хөгжүүлэхийн тулд юу хийх шаардлагатай вэ?
 
-Ирээдүйн том зорилго нь аялал жуулчлалын салбарт өөрийн гэсэн өнгө төрх, байр суурийг эзлэн, улсын эдийнзасагт хувь нэмрээ оруулах юм. Үүний тулд бид эх орныхоо өнцөг булан бүрт очиж үзэх ёстой. Гадны жуулчдыгирэхэд нэг бүрчлэн танилцуулж, мэдээллийг зөв өгөх учиртай. Түүнээс гадна аюулгүй байдлыг нь хангахын тулдаялалын маршрутыг зөв тодорхойлох нь зүйтэй.
 
Тиймээс л өөрсдөө явж үзэх нь илүү чухал байгаа юм шүү дээ. Бидочсон газар бүртээ нутгийн хүмүүстэй уулзан сэтгэгдлийг нь сонсдог. Түүнийгээ цахим хуудастаа мэдээлэл болгожоруулдаг. Тухайлбал, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын тухай мэдээллийг зурагтай нь оруулж байгаа юм. 1947 онд Өвөрмонголын Хөлөнбуйр сумаас 80-аад мянган хүн орж ирэхэд манайхан нутаг зааж өгсөн зэрэг мэдээллийгтодорхой оруулж өгч байна. Ингэснээрээ Монгол орныхоо тухай мэдээллийг олонд түгээх, хойч үедээ үлдээх, цаашилбал, гадны жуулчдад мэдээлэл хүргэн жуулчдын тоог өсгөх зорилго бий. Манай улс мотоциклоораялагчдын мөрөөдлийн нутаг.
 
-Аялал, жуулчлал гэхээр зөвхөн дотооддоо ч биш гадагшаа явах замыг засах ёстой гэж бодож байна?
 
-Аялал учраас дотоод, гадаадыг хослуулах хэрэгтэй боловч нэн тэргүүнд эх орныхоо байгаль, орон нутагтай бүрэндүүрэн танилцах ёстой. Мэдээж гадагшаа гарах хэрэгтэй. Үүний тулд санхүүгийн эх үүсвэрийн асуудал ярих болно. Одоогоор энэ төрлийн аялалаар явж байгаа хүмүүсийн тухайд зөвхөн сонирхлоороо явдаг.
 
-Мотоциклоор аялагчдын мөрөөдлийн газар гэж та хэлсэн шүү дээ. Үүнийг тодруулаач?
 
-Дэлхийн хэмжээнд авч үзвэл мотоциклоор аялах хамгийн тохиромжтой газар нутаг нь Монгол Улс. МагадгүйАфрикийг нэрлэж болох юм. Гэвч аюулгүй байдлаа бодвол эрсдэл өндөр гэж үздэг юм билээ. Түүнээс гадна гадныулс оронд аялж байхад өөрийн тухлахыг хүссэн газраа хоноглож, амарч болдоггүй. Харин манайд тухайн аялагчөөрийн хүссэн газраа амрах боломжтой. Жишээлбэл, европоор аялавал замын татвар хураамжаас эхлэн гарахзардал өндөр. Энэ мэтчилэн олон зүйл бий. Бусад оронтой харьцуулбал, илүү амгалан байдаг.
 
-Мотоциклийн аялалыг хөгжүүлэхийн зэрэгцээ жуулчдын тоог өсгөх боломж бий юу?
 
-Энэ төрлийн аялалаар дамжуулан жуулчдын тоо өсөх магад­лал өндөр. Ирээдүйд аялал, жуулчлалын сал­барттодорхой байр сууриа эзэлнэ гэдэгт ит­­гэлтэй байдаг. Тий­мээс мотоциклийн аялалыг хөгжүүлэхийн тулд зайлшгүймэдэх шаард­лагатай зүйлсийг то­дорхой хэмжээгээр су­далж, тэмдэглэж үл­дээхийг зорьж байгаа юм.
 
-Танай клуб энэ жил хаагуур аялахаар төлөвлөж байгаа вэ?
 
-Бид энэ жил Алтайн нуруугаар тойрч аялахаар төлөвлөсөн. Бэлтгэл ажлаа базааж байна. Энд нэг зүйлийг тодруулмаар байгаа юм. Манай клуб аялахынхаа зэрэгцээ Монгол Улсыгаа сурталчлах, таниулахад анхаарлаа хандуулж байгаа.
 
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин