Монгол улсын иргэн, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намын дарга Гантөмөрийн Уянга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар Авлигатай Тэмцэх Газарт хандсан билээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг "Рио тинто" компаниас байр, эхнэрийнхээ сангаар дамжуулж их хэмжээний мөнгөн авлига авсан байж болзошгүй, мөн Солонгос дахь Мүүний шашинтнуудаас их хэмжээний мөнгө авч, сонгуулийн зардлаа босгосон байж болзошгүй гэж үзэн, холбогдох баримтуудыг АТГ-т хүргүүлсэн юм.Тэгвэл түүний өгсөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой авлига авсан байж болзошгүй баримтуудыг Авилгалтай Тэмцэх Газар өчигдөр Нийслэлийн прокурорт шилжүүлжээ.Нийслэлийн прокурор 14 хоногийн дотор Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид эрүүгийн хэрэг үүсгэн шалгах эсэх талаарх албан ёсны хариу өгөх юм байна.
 
Э.Мягмардорж