sonin.mn
МЕХИКО./ТАСС/. Мексикийн хамгийн аюултай 122 гэмт хэрэгтний жагсаалтад орсон Хуан Хосе Эспаррагоса Монсон гэгч этгээд тус улсын Синалоа мужийн Кульякан хотын шоронгоос оргосон байна.
 
Мексикийн эрх баригчид түүний эцэг болох Хуан Хосе Эспаррагоса Морена-г “Синалоа” гэдэг хар тамхины мафийн бүлэглэлийг үүсгэсэн гурван хүний нэг гэж үздэг ажээ. Мөрдөн байцаалтын явцад “Хар” хочит Монсон нь уг бүлэглэлийн санхүү болон хар тамхины борлуулалтыг хариуцдаг байсныг тогтоосон байна. Монсоныг энэ оны нэгдүгээр сард Сианола хотод бие хамгаалагчийнх нь хамт баривчилж, өөрийг нь "Агуаруто" шоронд хорьжээ.
Үүний дараа АНУ-ын эрх баригчид түүнийг шилжүүлэн авахыг оролдож байв.
 
"Синалоа" бүлэглэлийн толгойлогч “Давжаа” хочит Хоакин Гусман Мексикийн шоронгоос хоёр ч удаа оргож байжээ. Түүнийг энэ оны нэгдүгээр сард АНУ-д шилжүүлэн өгсөн юм. Америкийн эрх баригчид түүнийг хууль бус бараа болон хар тамхи наймаалсан, мөнгө угаасан, аллага, дээрэм зохион байгуулсан зэрэг хэрэгт буруутгаж байгаа ажээ. Хоакин Гусман одоогоор Нью-Йоркийн нэгэн шоронгийн тусгай өрөөнд хоригдож байна.
 
Б.Мишээл
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг