sonin.mn
Улаанбаатар / МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 10, 21 дүгээр хороодод ажиллалаа. Тэрбээр тус дүүргийн 10 дугаар хорооны 1б, 1в хэсгийн Долоон булагт хэмээх газарт үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан юм.
 
Сүүлийн хоёр  жилийн хугацаанд голын гольдрол, булаг шандад шороо асгаж зөвшөөрөлгүй 33 айл бууснаас дээрх хэсгийн зарим айл өрх усанд автаад байгаа энэ "хэцүү" газар дээр  дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Онцгой комисс, Нийтлэг үйлчилгээний газрууд, хороод хамтран аль 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа ажээ Биднийг очиход  22 албан хаагч, тусгай зориулалтын ачааны гурван  машин , хоёр ковш , шуурхай албаны машин , экскаватор гэхчлэн олон  техник  ажиллаж 414 рейсээр 3312 куб метр мөсийг зөөвөрлөж 15,1 сая төгрөгийн зардал гаргаад байгаа гэж танилцуулав.  хХльсан усыг  Улсын онцгой обьект  Амгалан дулааны станц руу  орохоос урьдчилан сэргийлж, хойд талд нь 4 м урттай, 2 м өндөртэй, 2 м өргөнтэй шороон далан босгож хамгаалалт хийснээ үзүүллээ.
 
Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбай мөсөөр хучигдсаны улмаас мөс цөмрөх, унах эрсдэл үүссэн тул нийт 6 цэгт сэрэмжлүүлэх самбар  байршуулжээ. Зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдэд дүүргийн газрын алба, Онцгой комиссоос мэдэгдэх хуудас болон шаардах хуудсыг дахиндахин  хүргүүлээд байгаа гэнэ. Өнөөдрийн  байдлаар газар эзэмшиж байгаа болон өмчилсөн 20 орчим айл тодорхой хэмжээгээр усны халианд өртсөн байв. Мөн Амгалан орчмын 8, 10, 12 хорооны төв зам, төмөр зам болон айл өрх, аж ахуйн нэгжүүд шар усны үерт автах эрсдэл үүсээд байна.  
 
Улсын Онцгой обьект болох Амгалан дулааны станц усанд автах аюултай байгаа нь ч ххарагдана. Зөвшөөрөлгүй буусан 33 айлыг албадан нүүлгэх зардлыг гаргах, тухайн газар нутгийг хамгаалалтын бүст оруулж, нэмэлт далан суваг, тохижилтын ажил хийх, үерийн далангийн хуучин гольдролыг яаралтай сэргээн засварлахад шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэхэд дэмжлэг хэрэгтэй байгааг дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа сайдад дуулгалаа. Шадар сайд эдгээр шар усны үерт автдаг газруудтай танилцаж, холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгснөөр өнөдөрийн танилцах аялал дууссан юм. 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг