sonin.mn

Оросуудын дунд түгээмэл тархсан нэгэн хэлц үг байдаг нь: “Ямар ч оросыг маажаад үзэхэд татаар гардаг” гэсэн үг байдаг. Гэхдээ ямар татаарууд, хэзээ очоод орос болчихсон тухай хүн бүр тэр болгон сонирхоод байдаггүй.

Зарим нь монголчууд Оросыг эзэлсний дараа цус холилдсон тухай өгүүлсэн хэрэг гэж үздэг ч явдал буй. Харин Монгол-татар гаралтай Оросын язгууртан гэр бүлүүд хэрхэн үүсч бий болсон талаар зарим нэгэн баримтыг энд сийрүүлье.

Оросын вангуудад алба хаах болсон монгол-татар гаралтай ноёд бүр Невийн Александр вангийн үеэс үүсэлтэй бөгөөд Александр ван Бат хааны ойр дотнын хүний хувьд монгол ноёдтой ойрхон байж, зарим нэгэн монгол ноёд Новгеродод ирж суурьшиж байжээ. Алтан ордны улс сулран мөхөх үеэс буюу XV-XVI зууны үеэс нэлээд олон татар гэр бүлүүд Оросын вангуудад дагаар орж эхэлсэн байна.

1357 онд христос шашинтай Жанибег хаан нас барж, мусульман шашинтай Бэрх хаан Алтан ордны хаан ширээнд суусны дараа христос шашинтай нэлээдгүй татар-монголчууд Орост дүрвэн гарч, Оросын вангуудад дагаар орж эхэлснээр Орост нүүдэллэн суурьших татар-монголчуудын нүүдал эрчимжсэн байдаг. 1357-1380 оны хооронд Алтан ордны хаан ширээнд 25 хаан солигдож, энэ үеийг Оросын сурвалж бичигт “их будлианы үе” хэмээн нэрлэдэг байжээ.

Энэ үеэс эхлэн хаан ширээний төлөөх тэмцэлд ялагдсан Алтан ордны ихэс дээдэс үе үе Оросын нутагт суурьшин, дараагийн тэмцэлдээ бэлдэн хүчээ нөөх явдап байнгын үзэгдэл болж, Москвагийн их ван ч тэдний заримыг дэмжих, заримыг нь өөрийн албанд авах явдал тогтмолжсон билээ. Цаашид Орос упс хүчирхэгжих тусам Литовын их вангийн мэдэлд байсан татар ноёд мөн Оросын их ванг дагалдах болсон нь татар гаралтай ноёдын тоог нэмэгдүүлсэн ажээ.

Оросын язгуурган гэр бүлүүдийн дунд орж ирсэн татар-монгол гаралтай ноёдыг Алтан ургийнхан болон бусад язгууртнууд гэж ангилж үзэж болох юм. Оросын судлаач А.В.Беляковын тоолсноор Оросын язгууртнуудын дунд Чингисийн Алтан ургийн гэж тооцогдохоор 189 хүн байсан ажээ. Эднийг Алтан ордныхон (Бердедат, Тохтамышын хүү Желал Ад Дин, Керим Берды нар, Мамат Салган гэх мэт), Казанийн хаант улсынхан (Улуг-Мухамед, Касим, Якуб, Ибрагим, Махмуц гэх мэт), Крымын хаант улсынхан (Крымын хаан Хажи Гирейн удмынхан), Астраханийн хаант улсынхан (Энэ удмын хаан Сайнболд буюу Симеон Бекбулагович Догшин Иван хааны оронд Оросын хааны ширээнд нэг жил сууж байжээ), Сибирийн хаант улсынхан (Сибирийн хаан Кучумын хөвгүүд), Хивын буюу Гурганжийн хааны удмынхан (Хажи Мухамедын удам), Казахын хаант улсынхан (Зүчийн том хүү Орд Эзний удам болох Ураз Мухамедын үр хүүхдүүд) гэж ангилагддаг байна.

Алтан ургийн ноёдыг голдуу Алтан ордны улсын задралын үед болон дараа нь үүссэн Казань, Астрахань, Сибирийн хаант улсуудын дотоодын тэмцлийн үед Оросын эрх ашигт нийцүүлэн ашиглах зорилгоор Москвагийн их ван хүндэттэн авч, газар олгон, язгууртанд өргөмжилдөг байжээ. 1718 онд Оросын ханхүү Алексейн хэрэгт Алтан ургийн зарим ноёд оролцсон хэргээр тэдний ханхүү цолыг нь ван цолоор солих хааны зарлиг гарсан байдаг.

Энэ хүртэл Москвагийн улсын язгуургнуудын дотор Алтан ургийнхан зөвхөн их хааны дараа орох хүндтэй байр суурийг эзэлж ирсэн байна. Алтан ордноос ирсэн Бэрх ханхүүгийн удмаас Аничювынхан, Солых Эмирийн удмаас Крюков, Шишкин. Вердеренский, Апраксин, Ратаев, Дуванов, Хитровогийнхан гээд салбарласан, оросжсон язгууртан удмынхныг олноор нэрлэж болох юм.

Оросын хаадын баталсан язгууртнуудын жагсаалтад Кочубей болон Чингисийн удмынханд вангийн хэргэм цол олгосон байдаг. Энд дурдадаж буй Оросын эзэнт гүрний Чингис вангийн удмынхан бол Казахын Абулхайр хааны удмынхан юм. Мөн Чингисийн удмынханд Кантемиров вангийн удам бас орж тооцогддог болно. Мөн Оросын вангуудад тооцогдох болсон татар ноёдын удмынхныг язгууртнуудын сурвалж бичгийн V хэсэгт оруулдаг байсан бөгөөд тэднийг Эрхэм дээдэс хэмээн дууддаг байжээ.

Оросын эзэнх гүрний язгууртнуудын сурвалж бичсэн VI хэсэгт оруулдаг татарын вангуудыг 1797 ондПавел хааны зарлигаар язгууртны зиндаанд тооцогдох болсон боловч ноён вантан гэж дууддаг байсан байна.

Литов, Полыпийн гаралтай татар удмын ноёдыг язгууртанд тооцсон боловч вангийн зиндаанд оруулж үзээгүй байдаг. Эднээс гадна Оросын эзэнт гүрэн байгуулацахаас өмнө Оросын их вангуудад дагаар орсон татар, монгол удмын ноёд үнэн алдартны шашинд орж, орос нэр авснаар татар удмын язгууртнуудад бус, орос удмын язгууртнуудад тооцогдох болсон нь элбэг тохиолддог байна.

Оросын хаан I Павелын үед Оросын эзэнт улсын язгууртан гэр бүлүүдийн жагсаалтыг 1797 онд анх бүрдүүлж эхэлсэн бөгөөд цаашид Александр I, Николай I, Александр П, Александр III хаадын үед энэ жагсаалтыг баяжуулсаар иржээ. Энэхүү жагсаалтыг хамгийн сүүлд Николай II хааны үед 1917 оны хоёрдугаар сарын 3-нд буюу Орос оронд өрнөсөн Октябрийн хувьсгалын өмнөхөн 153 язгууртан гэр бүлийг уг жагсаалтад оруулан баталжээ. Уг жагсаалтад нийт 3000 гаруй гэр бүлийн бүртгэл байдаг бөгөөд үүнээс гадна хэд хэдэн нэвтэрхий толь бичиг болон судалгааны ном, эх сурвалжууд байна.

Оросын шинжлэх ухаанд С.Б.Веселовский “Эртний Оросын овог, хоч, нэрс” номондоо Оросын овог нэрсийн түүхийг судлан гаргасан бол Н.А.Баскаков “Түрэг гаралтай Оросын овог, нэрс” гэсэн судалгаандаа нэрсийн гарал үүслийг хэл шинжлэлийн үүднээс тайлбарласан байдаг. Эрдэмтэн А.Х.Халиков Оросын язгууртан гэр бүлүүдийн дунд 500 гаруй булгаар-казан, татар гаралтай гэр бүлүүд байгаа хэмээн үзсэн байна. Мөн судлаач А.В.Беляков Орост байсан Чингисийн Алтан ургийнхны талаар дэлгэрэнгүй судалгаа мөн хийсэн байна.

Эдгээр гэр бүлүүдийн заримын талаар товч өгүүлье. Гэхдээ эрхэм уншигчид эдгээр овог нэрс монгол-татар гаралтай болохоос, энэ хүмүүс Оросын хүрээлэлд уусч, орос хүмүүс болсон байсан гэдгийг эрх биш анхаарах буй заа. Нөгөөтэйгүүр, энэхүү өгүүлэлд бүх монгол-татар гаралтай нэрсийг оруулаагүйгээс гадна монгол болох нь ойлгомжтой халимаг, буриад овог нэрсийг оруулаагүйг ч бас анхааралдаа авах биз ээ.

Оросын ван, хаадад хүчин зүтгэх болсон татар, монгол удмын язгууртнуудад Орос гүрний хувь заяанд томоохон үүрэг гүйцэтгэсэн, оросуудын дунд нэрд гарсан хүмүүс их тохиолддог. Доор сийрүүлсэн нэрс татар, монгол удмын гэж тооцогдох бүх овгууд биш боловч уншигч танд сонирхолтой санагдаж болзошгүй цөөхөн нэрсийг сийрүүлсэн болно.

АБАШНВ 1499 онд Оросын их ванд дагаар орсон Казанийн ноён Улан Абашагийн удмынхан. XVI зууны сүүл үеэс сурвалжит язгууртан гэр бүлд бүртгэгдсэн байна. Татар хэлний аав, авш - нагац ах гэсэн үгнээс гаралтай хэмээн Баскаков үзжээ. Эдний удмынханд ОХУ-ын Ардын жүжигчин В.В.Абашев, Эх орны дайны болон Солонгосын дайны оролцогч хурандаа Ф.ФАбашев, хоккейчин Р.ЗАбашев нарын нэрд гарсан төлөөллүүд байдаг байна.

АБДУЛОВ -Абдулла буюу араб хэлний Бурхны зарц гэсэн үгнээс гаралтай нэр. 1502 онд олзлогдсон Казанийн ван Абдул-Летафээс гаралтай гэж үздэг. Түүнийг Капшрын губернд нутаг заалган суулгасан байна. Мөн Алтан ордны хаан Абдулын удмынхан ч гэж үздэг явдал бий бөгөөд түрэг-монгол хэлний Авдил буюу тогтворгүй хүн гэсэн үгнээс гаралтай гэж үздэг ажээ.

Абдуловын удмынхацд ОХУ-ын Ардын жүжигчин А.Г.Абдулов (“Ердийн ид шид”, Хайргаасаа бүү салцгаагаарай” зэрэг киногоор алдаршсан), ОХУ-ын Ардын жүжигчин О.Н.Абдулов (“Гахайчин ба малчин”, “15 настай ахмад” зэрэг киногоор алдаршсан), түүний хүү В.О.Абдулов (“Уулзах газрыг өөрчилж болохгүй” кино), ЗХУ-ын баатар, мэргэн бууч И.Ф.Абдулов нар байдаг байна.

АДАШЕВ - Казаниас XV зуунд нүүж Оросын ванд дагаар орж, Пошехоньед суурьшсан татарын ван Адашын удмынхан. 1382 онд Тохтамыш хааны элчээр Орост ирж байсан Адаппай холбоотой гэж үздэг. Түрэг-татар хэлний адаш гэсэн үг нь нэг омгийнхон гэсэн утгатай ажээ.

Адашевын удмын цэргийн жанжин, дипломат ах дүү Апександр Федорович, Даниил Федорович нар Догшин Иван хаантай дотно зүтгэж яваад хожим 1561, 1562 онд тус тус цаазлагджээ. Тэдний эцэг Федор Григорьевич бояр цолтой нэгэн байжээ. Эдний удмынханд цэргийн жанжнууд, жүжигчид байдаг байна.

АКСАКОВ - Алтан ордоос Орост ирж Вельямин гэсэн нэрээр үнэн алдартны шашинд орсон Оксак буюу доголон хочитын хүү Иван Оксакийн удмынхан. Түүний ач Иван Щадра Щадриныхны удмын өвөг, Иван Обляз Облязовын удмынхны өвөг болцгоосон. Элэнц эцэг Юрий Грунк Иван Калита вангийн үед мянганы ноёны алба хашиж байжээ. XIV зууны төгсгөлд Литовын их ванд алба хашиж байсан мэдээ байдаг. Энэ удмынхны дунд нэрд гарч алдаршсан хүн бол нэрт зохиолч Сергей Тимофеевич Аксаков (1791-1859), хөгжмийн зохиолч Сергей Сергеевич (1890-1968), Уфагийн амбан захирагч Григорий Сергеевич (1820-1891), цэргийн жанжид Леоигий Иванович (1600 онд нас барсан), Николай Иванович (1727-1802), Самарын амбан захирагч Григорий Сергеевич (1820-1891) нар болно.

АЛЯБЬЕВ - Алибей буюу ахлах ноён гэсэн үгнээс гаралтай нэр. 1500 онд Орост дагаар орсон Михаил Олебейн удмынхан. Эдний удмынхан хэсэг Польшийн их ванд алба хашиж байгаад XVI зууны дунд үед эргэн Ш Василий вангийн үед Оросын их ванд алба хаших байжээ. Муром мужид эдлэн газраар шагнуулсан бөгөөд Алябьевынхан вангийн өргөөнд хотын дарга, цэргийн жанжин, түшмэл зэрэг албадыг хашиж байсан мэдээ байдаг байна.

Эдний удмынхнаас нэрд гарсан нь Нижегородын цэргийн жанжин Андрей Семенович (1620 онд нас  барсан), Берг-коллегийн ерөнхийлөгч Александр Васильевич (1746-1822), нэрт хөгжмийн зохиолч Александр Алексавдрович Алябьев нар юм. Мөн ЗХУ-ын Социалист хөдөлмөрийн баатар, уурхайчин Михаил Иванович мөн энэ удмынханд хамаардаг байна.

АПРАКСИН - 1371 онд Алтан ордоос дүрвэж, Рязанийн ван Олегт Солых Эмир, Едуган нар дагаар орсон домогтой. Солых Эмир Олег вангийн төрсөн дүү Анастасиятай гэрлэсэн бөгөөд төрсөн хүү Андрей Иванович Опраксаас энэ удмынхан гаралтай. Баскаювын тайлбарласнаар, Апракса гэдэг нь гурван янзын утгатай бөгөөд тайван амгалан, сэгсгэр, онгироо гэсэн утгууд байдаг ажээ.

Андрей Опраксын хөвүүд III Иван хааны үед Москвагийн их ванд алба хаших болсон бөгөөд тэдний удмын гүнж Марфа Матвеевна Федор Апексеевич хааны хатан болж байжээ. Хатан хаан Марфагийн дүү нар болох Андрей, Петр нар Их Петр хааны ойрын зүггэлтнүүд байв. Ялангуяа Петр Магвеевич Апраксин Шведтэй хийсэн дайнд хэд хэдэн ялалт байгуулж, Пугачевын бослогыг дарахад оролцож, Халимагийн хаан Аюкийг дагаар оруулсан гавьяатай нэгэн байжээ.

П.М.Апраксин Оросын анхны тэнгисийн флотыг байгуулахад оролцож, Казань мужийн амбан захирагч, Саша-Петербургийн амбан захирагчийн ажлыг хашиж байлаа. Апраксины удмын эрчүүд голдуу цэргийн генералууд байж, хааны ордонд ойр албанд зүтгэж байсан бол эмэгтэйчүүдээс III Петр хааны татвар эм Елена Сгепановна, нэрт зохиолч Лермонтовын нууц амраг Мария Петровна нар нэрд гарсан юм.

АРАКЧЕЕВ-II Василий ванд дагаар орсон Арак-чей ноён үнэн алдартны шашинд орохдоо Евстафьев нэр авчээ. Арак-чей гэдэг нь архичин буюу архи нэрдэг хүнийг нэрлэдэг татар үг байсан гэж Баскаков үзсэн байна.

Түүний удам Иван Степановичийг Польштой хийсэн дайнд гавьяа байгуулсных нь төлөө эдлэн газраар шагнасан байна. Мөн Василий Степанович Туркийн дайнд гавьяа байгуулж генерал-поручик цолоор шагнуулж байжээ. Их гүн Алексей Алексеевич Аракчеев I Павел хааны дотнын зүтгэлтэн байсан бөгөөд Оросын их бууны цэргийн төлөвшилд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн тэрбээр I Александр хааны Цэргийн яамны сайд байж, Аракчеевын реформ гэх шинэчлэлийг хийснээрээ олонд алдаршсан билээ. Хойд зүгийн дайн болон 1812 оны Эх орны дайны цэргийн зүтгэлтэн.

АРСЕНЬЕВ - Доны Дмитрийг дагаар орж, түүний цэрэгтэй хамт Куликовын талд Алтан ордны беклярбек Мамайтай байлдаж явсан татарын ноён Арслангийн (Ослан Мурза Челебей) удмынхан. Арслан ноён үнэн алдартны шашинд орохдоо Арсений гэдэг нэр авсан бөгөөд ийнхүү Арсеньевын удмынхан үүсчээ. Түүний хүү Федороос Сомовын удмынхан, Яковоос Ждановын удмынхан, Павелаас Павловын удмынхан, Леваас Ртищевын удмынхан үүсэн гарчээ. Михаил Васильевич Арсеньевын охин нэрт зохиолч Лермонтовын ээж байв. Ниюлай Иванович Арсеньев Курляндын амбан захирагчаар ажиллаж байжээ. Арсеньевын удмынхнаас “Дерсу Узала” зохиолыг бичсэн Владимир Клавдиевич Арсеньевыг хүмүүс сайн мэддэг билээ.

АХМАТОВ - Оросын эх сурвалжид 1283 онд Курск орчмын татвар хураах эрхийг худалдаж авсан мусульман шашинтан Ахматыг анх дурдсан байдаг. 1544 онд Казанийн хаант улсыг довтлоход оролцож байсан Кирил Васильевич Ахматоваас энэ удам эхэлсэн бололтой байдаг. 1551 онд Полоцкийн хорооны есаул Андрей Михайлович Ахмагов мөн эх сурвалжид дурдагдсан байдаг байна. Ахмаговын удмынхан түшмэд, язгууртнууд голцуу байсан бөгөөд Их Петр хааны дэргэдийн түшмэлээр Иван Степанович, Андрей Саввич нар алба хашиж байсан нь тэмдэглэгдэн үлджээ. Энэ удмынхнаас нэрд гарсан нь генерал Алексей Петрович Ахматов бөгөөд Унгарын болон Крымын дайнд оролцож, цэргийн гавьяа байгуулж явжээ. Түүний ач охин Оросын нэрг яруу найрагч Анна Андреевна Ахматова нь нэрт эрдэмтэн Л.Н.Гумилевын эх билээ.

БАЖАНОВ - Баз хүргэн гэсэн үгнээс гаралтай хэмээн үздэг. XVII зуунаас язгуурган гэр бүлд тооцогдож ирсэн. Бажановынхны удмаас хамгийн нэрд гарсан хүмүүсийн нэг нь И.В.Сталины нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өрнөдөд дүрвэн гарсан Борис Георгиевич Бажанов билээ.

БАЙБАКОВ - Бай бак буюу Мөнх баян гэсэн татар үгнээс гаралтай гэж Гафуров үзжээ. Энэ удмынхны дунд 1646 онд Голландад элчээр очсон Иван Прокопьевич, Михаил Федорович хааны түшмэл Иван, Оросын үнэн алдаргаы сүмийн хамба лам Андрей Дмитриевич Байбаков (1737-1801), ЗХУ-ын Төлөвлөгөөний комиссын дарга, улс төр, эдийн засгийн ухааны хамгийн түгээмэл сурах бичгийг бичигч Нишлай Константинович Байбаков (1911-2008) нар ихээхэн нэрд гарчээ.

Үргэлжлэл бий....
түүхийн ухааны доктор, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны дэд сайд Ё.Отгонбаяр