ЛОНДОН. /BBC/. Лондон хотын цагдаа нар Үндэсний галерей дэх Английн нэрт зураач Томас Гейнсборогийн зурсан зургийг урж гэмтээсэн залууг "бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан" гэх үндэслэлээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэжээ.
 
Зураачийн “Өглөөний зугаалга” зургийг хурц зүйлээр урж гэмтээсэн хүнийг Үндэсний галерейн ажилтнууд болон музейн үзэгчид барьж авсан байна. Музейн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, зургийн будагтай хэсэг гэмтсэн ч зотон даавуу нь урагдаагүй аж.
 
63 настай Кит Грегори гэгч этгээдэд "бусдын эд хөрөнгөд санаатайгаар хохирол учруулсан" гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байна.
Уг хэрэг явдал музейн зүүн жигүүрийн 34 дүгээр танхимд орон нутгийн цагаар 14:15 цагийн үед болжээ. Музейн уг жигүүрийг хоёр цагийн турш түр хугацаагаар хааж, хүмүүсийг гаргасан бөгөөд “Ноён ба хатагтай Уильям Халлет” гэдэг нэртэй уг зургийг сэргээн засахаар үзэсгэлэнгийн танхимаас түр буулган авсан байна.
 
Б.Мишээл
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг