БЭЭЖИН./ТАСС/. БНХАУ, Шинэ Зеланд болон АНУ-ын палеонтологчдын баг Мьянмар улсын газар нутгаас дөрвөн ширхэг чулуужсан мөөг олсны хамгийн эртнийх нь 100 сая жилийн настай байжээ. Энэ тухай Хятадын шинжлэх ухааны академи цахим хуудсандаа мэдээлжээ.
 
Судлаачдын олсон мөөгнүүд хувны хэлтэрхий дотор байсан учраас маш сайн хадгалагдаж үлдсэн байна. Эрдэмтэд мөөгнүүдийн гадаад хэлбэрийг нарийвчлан сэргээсэн бөгөөд эдгээр нь өнөөгийн цоохор мөөгтэй тун төстэй байв.
 
“Энэхүү олдворын ачаар Дэлхий дээр мөөг бий болсон цаг хугацаа 20 сая жилээр урагшиллаа” гэж Хятадын ШУА-ийн ажилтан Хуан Диин хэллээ.
Судпаачид мөн 125 сая жилийн өмнө амьдарч байсан чулуужсан шавьжнууд Мьянмарт байгааг олж илрүүлжээ.
 
Б.Мишээл
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг