sonin.mn
1992 онд Монгол Улсын дөрөв дэхь Үндсэн хууль батлагдаж, хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт арван хоёр хүн буюу П.Жасрай, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат нар Монгол улсын Ерөнхий сайдын хариуцлагатай албыг хашжээ. Эдгээрээс Ц.Элбэгдорж, С.Баяр нар тус бүр хоёр удаа Ерөнхий сайдаар сонгогдсон бол П.Жасрай, Н.Энхбаяр, Сү.Батболд, Р.Амаржаргал,Ч.Сайханбилэг нар л огцролгүй УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ Ерөнхий сайдад албаа хүлээлгэн өгч байв. Мөн сайн дураараа Ерөнхий сайдын үүрэгт ажлаас татгалзсан тохиолдол ганцхан байгаа нь С.Баяр бол М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, М.Энхболд, Н.Алтанхуяг нарыг УИХ огцруулж байсан аж. Харин дөрвөн жил Ерөнхий сайдын үүрэгт ажлыг хашсан тохиолдол хоёрхон байгаа нь П.Жасрай, Н.Энхбаяр нар юм. Тэгвэл Sonin.mn сайт  та бүхэнд Монгол улсын Ерөнхий сайдууд 25 настайдаа ямар ажил хийж байсан бэ? гэдэг сонирхолтой баримтыг хүргэж байна.
 
Ч.Анхныбаяр