sonin.mn
ОСЛО. /Al jazeera/. Хүйтэн жихүүн цаг уур нь Норвеги улсыг дэлхийн хамгийн аз жаргалтай улс болоход саад болсонгүй. Жил бүр болдог “Аз жаргалын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан дэлхийн улс орнуудыг аз жаргалтай байдал, хүн ард нь амьдрал ахуйдаа хэр зэрэг сэтгэл хангалуун байдаг вэ гэдгээр нь үнэлэн жагсаадаг байна.
 
Аз жаргалын тайланг улс тус бүрээс 1000 хүнийг хамруулан судалгаа явуулсны үндсэн дээр гаргадаг бөгөөд 2012 оноос хойш 5 дахь жилдээ ийм тайланг нийтэлж байна. Өнгөрсөн онд дөрөвт орж байсан Скандинавын орон болох Норвеги улс НҮБ-ын “Дэлхийн аз жаргалын тайлан-2017”-д жагсаалтын манлайд бичигджээ.
 
Жагсаалтыг тэргүүлж буй орнуудын тоонд Норвегийн хөршүүд болох Дани, Исланд болон Швейцарь улс багтсан байна.
 
Жагсаалтын сүүлийг мушгисан 20 улсын дотор Ойрхи Дорнод, Хойд Африк болон Африкийн Сахарын бүсийн таван улс багтжээ. Судалгаанд дахин хамрагдсан Төв Африкийн Бүгд Найрамдах Улс хамгийн сүүлд буюу 155 дугаар байрт орж, Бурунди болон Танзани өмнө нь бичигджээ.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг