sonin.mn
БРЮССЕЛЬ./TASS/. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг 4 дүгээр сарын 12-нд Вашингтон хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзана гэж НАТО-гийн эвслийн хэвлэлийн алба мэдээллээ.
 
“Тэд Умард Атлантын эвслийг хүчтэй байлгах нь чухал болох талаар ярилцана” гэж мэдэгдэлд дурдсан байна.
 
Энэ өдрүүдэд Столтенберг Вашингтонд ирээд байгаа боловч Ерөнхийлөгч Д.Трамптай уулзахгүй аж.
 
“21-ний өдөр Столтенберг Пентагоны тэргүүн Жеймс Мэттистэй уулзаж, 22-ны өдөр “Лалын улс” бүлэглэлийн эсрэг эвсэлд багтаж буй НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцоно” гэж НАТО-гийн хэвлэлийн алба мэдээлжээ.
 
Ерөнхийлөгч Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр  “хэрвээ НАТО-гийн бусад гишүүн орнууд батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэхгүй бол АНУ тэдгээр орныг дэмжихгүй бөгөөд Америкийн шинэ төрлийн зэвсгүүдийг тэдэнд нийлүүлэхгүй” гэж удаа дараа мэдэгдэж байсан билээ.
 
Х.Сарнай  
 
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг