sonin.mn
Улаанбаатар / МОНЦАМЭ/. “Циркиус Монголиа” хувь компанийн циркчин монгол охин АНУ-д бусдын гарт амиа алдсан байж болзошгүй гэмт хэрэг гарсан мэдээ байна. 
 
Гадаад харилцааны яамнаас ар гэрийнхнийх нь зөвшөөрөлгүйгээр хэргийн талаар хэвлэлд ямар нэгэн тайлбар хийх боломжгүй гэсэн тайлбар өгч  байна.  Харин АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамныхан талийгаачийн амиа алдсан шалтгаан нөхцөл, талийгаачийн шарилыг эх орон руугаа зөөж, тээвэрлэх зэрэг холбогдох бүх асуудлыг зохицуулан ажиллаж буй юм байна. Ч.Хатанбаатар  захиралтай “Циркиус Монголиа” компанийн жүжигчид хамтлагаараа АНУ-д аялан тоглолт хийхээр өнгөрсөн долоо хоногт тус улсыг зорьжээ. Холбогдох мэдээллийг албан эх сурвалжаас бид мэдээлэх болно.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг