sonin.mn
МОСКВА. /TASS/. Хуучин ЗХУ болон ХБНСЮУ-ын хооронд хийж байсан бараа эргэлттэй холбоотойгоор үүссэн ОХУ-аас Босни-Герцеговин улсад төлөх өрийн хэмжээ 125,2 сая доллар байсан юм.
 
ЗХУ-ын өрийн сүүлчийн хэсэг болох энэ мөнгийг 45 хоногийн дотор төлж барагдуулна гэж ОХУ-ын Сангийн дэд сайд Сергей Сторчак мэдэгдлээ.
 
ОХУ болон Босни Герцеговиний тал хуучин ЗХУ-ын өрийг зохицуулах асуудлаар Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
 
Сайд С.Сторчакын хэлснээр, Босни Герцеговин нь хуучин ЗХУ-тай өрийн асуудлаа шийдээгүй байгаа цорын ганц орон ажээ.
 
2003 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр талуудтай байгуулсан санамж бичигт заасны дагуу хуучин Югославын бүрэлдэхүүнд багтаж байсан улсууд болох Хорват, Серб, Черногор, Словен, Македонд төлөх хуучин ЗХУ-ын өрийг 2011-2016 онд ОХУ бүрэн төлж барагдуулжээ.
 
О.Барс
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг