sonin.mn
ЛОС-АНЖЕЛЕС./Computerworld/. Таалагдахгүй байгаагаа илэрхийлэх дүрс эсвэл түүнтэй төстэй ямар нэгэн зүйл бий болгох талаар “Facebook”-ийн удирдлага хэдэн жилийн турш судалсаар иржээ.
 
Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч ярихдаа “Бид фейсбүүк, мессенжер аппликейшныг илүү хялбар хөгжилтэй болгох аргуудыг байнга эрэлхийлж байдаг. Энэ бол бол хүмүүс өөрт төрсөн мэдрэмжээ мессежиндээ буулгаж бусадтай сэтгэл хөдлөлөө хуваалцах боломжтой жижиг дүрс юм. Энэ жижиг дүрс нь тойргийн төвд байх ба “таалагдсан” эсвэл “таалагдаагүй” гэсэн дүрс фейсбүүкийн “баяртай, гунигтай, ууртай, гайхсан” зэрэг бусад сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг дүрснүүдийн жагсаалтад нэмэгдэн орно" гэлээ.
 
Энэ шинэ дүрс нь найз нөхдийн хооронд пицца захиалах уу эсвэл ресторанд уулзах уу, паркт уулзах уу гэдгээ шийдэхэд илүү их хэрэглэгдэх болов уу.
 
Одоохондоо Фейсбүүкийн удирдлага энэхүү шинэ дүрсийг ашиглах эсэхийг хараахан шийдээгүй байна. Хэрэв энэхүү дүрсийг хэрэглэж эхэлбэл энэ нь 2016 оны 2 дугаар сард зөвхөн "таалагдах" гэсэн дүрс хэрэглэгдэж эхэлснээс хойших анхны өөрчлөлт болох юм.
 
Цахим сүлжээ өргөжихийн хэрээр “haha”, “sad”, “love”  зэрэг сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн дүрсүүд нэмэгдсэн. Хэрэв “таалагдахгүй”  гэсэн дүрс нэмэгдвэл энэ нь маш шинэлэг зүйл болно.
 
Харин Facebook нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч  Марк Цукерберг 2015 оны 9 дүгээр сард болсон хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ "дан ганц “таалагдах” гэсэн дүрс нэмэхээр ажиллаж байгаа бөгөөд “таалагдахгүй” гэсэн дүрсийг нэмэхээс татгалзаж байна" гэж байв.
 
Мөн 2014 онд болсон өөр нэгэн хурлын үеэр Марк Цукерберг хэлэхдээ “таалагдахгүй” гэсэн дүрс нь нийгмийн цахим сүлжээг хагаралдуулах аюултай" гэж байжээ.
 
Харин тус компанийн удирдлагын хувьд, фейсбүүк хэрэглэгчид таалагдаж байна, таалагдахгүй байна гэсэн дүрсүүдийг хэн нэгнийг буруутгах, бичсэн сэтгэгдэл, постонд дургүйцлээ илэрхийлэхээс өөрөөр хэрэглэнэ гэдэгт найдаж байгаа ажээ.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг