sonin.mn
ЛОНДОН./BBC/.Сайн дураараа Австри улсаас явж, эх орондоо очихоор шийдсэн цагаач, дүрвэгчдэд олгож буй мөнгөний хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
 
Австрийн Дотоод хэргийн яамны мэдэгдэлд дурдсанаар, тус улсаас гарч явах гэж буй эхний 1000 цагаачдад тус бүр 1000 доллар олгох ажээ.  
 
Түүний сацуу, Ойрхи Дорнодын орнуудын иргэд унаа тээврийнхээ асуудлыг шийдэхэд нь тусална гэж Австрийн эрх баригчид амлаж байна.
 
Харин Балканы хойгийн орнуудын иргэдэд дээрх мөнгийг олгохгүй ажээ.
 
Австрийн Дотоод хэргийн сайд Вольфганг Соботка уг шийдвэрийг тайлбарлахдаа, 2019 он гэхэд тус улсаас 50 мянга орчим цагаач гарч явна гэж тооцоолж байгааг дурдсан байна.
 
Өнгөрсөн онд 10700 цагаач Австри улсыг орхин явсан бөгөөд тэдний 5800 нь сайн дураараа нутаг буцжээ.
 
Х.Сарнай
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг