sonin.mn
 
БУЭНОС-АЙРЕС./TASS/. Чили улсын Дээд шүүх дарангуйлагч Пиночетийн үед ажиллаж байсан Үндэсний мэдээллийн төвийн нууц ажилтнууд болон зэвсэгт хүчний тагнуулын батальоны албан хаагч болох 33 хүнийг сөрөг хүчний гишүүдийг хулгайлж, хөнөөсөн гэх хэргээр 3-15 жилийн хорих ялаар шийтгэлээ.
 
Эдгээр нууц агентууд нь 1987 онд Мануэль Родригесийн нэрэмжит Эх оронч фронт гэдэг зүүний хүчний гишүүдийг баривчилж, тэднийг байцаасны дараа гар хөлийг нь хүлээд далайд шидэж хөнөөдөг байжээ. Тус фронтын гишүүд 1986 онд Пиночетийн амь насанд халдах оролдлого хийж байсан аж.
 
Энэ хэрэгт холбогдсон хүмүүсээс чөлөөнд байгаа хошууч Альваро Корбалан Кастилья, дивизийн генерал Уго Салас Венсель нар хамгийн хүнд ялыг авсан байна.
 
Шүүхийн шийдвэрээр хохирогчдын ар гэрийнхэнд 380 сая песо буюу 573 мянган долларын нөхөн төлбөрийг төрөөс гаргуулан олгохоор болжээ.
 
Чилид цэргийн дарангуйлал тогтож байсан 1973-1990 оны хугацаанд улс төрийн шалтгаанаар нийт 3225 хүн амиа алдсан ба сураггүй алга болсон байна. Түүнээс гадна 37 мянга гаруй хүнд эрүү шүүлт тулгажээ.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг