sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговийн нутгаар цасан шуурга шуурна.
 
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, говийн аймгуудын зарим газраар, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 24-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө  2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг