Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өчигдөр /2017.03.23/ Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд барьж буй олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцлаа.
Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон албаны бусад хүмүүс ажилласан.
Улаанбаатар хотоос гараад 30 гаруй км хурдны замаар давхиж очиход нисэх буудлыг барьж байгуулсан төслийн нэгжийн захирал Б.Энхбат Улсын Их Хурлын даргыг дагалдан яваа хүмүүсийнх нь хамт угтан авч нисэх буудлын бүтэц, үйл ажиллагааг танилцууллаа.
Нисэх буудал барих ажил 2013 оны зургаадугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд 100 хувь япон стандарт буюу үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан орчин үеийн дэвшилт байгууламж болжээ. Нисэх буудлын үдэх, угтах танхим ойлгомжтой зохион байгуулалттай ба одоогоор зургаан гарц баригдсан ч цаашид 20 хүртэл өргөжүүлэх боломжтой гэнэ. Мөн нисэх буудлаас зургаан онгоц зэрэг хөөрч болохоор төлөвлөжээ. Хоёр сарын өмнө байгууламжийг улсын болон техникийн комисс шалгахдаа хаалганы бариул солих, хазгай наасан ханын хавтанг засах зэрэг 1164 ажлыг гүйцээж хийх шаардлагатай гэсэн санал дүгнэлт гаргасан бөгөөд түүнээс хойш 900 гаруй ажлыг хийсэн, одоо дутуу байгаа 200 орчим ажлыг дуусвал төслийн нэгж хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлнэ гэсэн танилцуулга мэдээллийг төслийн нэгжийн захирал Б.Энхбат хийсэн юм.
Энэ үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр, Би УИХ-ын гишүүнээр Төв аймгаас сонгогдсон. Манай тойргийн томоохон бүтээн байгуулалтын ажил бол Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны энэ буудал юм. Буудал ашиглалтад орох хугацаа дөхөж байна. Монгол Улсын гадаадад гарах гарц, улс орны нүүр царай болох онцгой объект учир ажилтай нь танилцаж байна. Одоогоос арваннэгэн жилийн өмнө би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2006 оны гуравдугаар сард Япон Улсад айлчлах үеэрээ тус улсын Ерөнхий сайдад олон улсын нисэх буудал барихад тусалж, дэмжих санал тавьсан. Үүнээс хойш дөрвөн сарын дараа Японы Үрөнхий сайд Ж.Коизүми манай улсад айлчлахдаа шинэ нисэх онгоцны буудал барих саналыг хүлээн авсан гэдгээ хэлсэн. Улмаар 2008 оны тавдугаар сард УИХ-аар зээлийн гэрээ соёрхон батлагдсан юм.
Одоо Монголын талын санхүүжилтээр хийх зарим нэг ажил дутуу юм байна. Нисэх буудлын эрчим хүчний эх үүсвэрийг хангах станц барих зэрэг дутуу байгаа хөрөнгө санхүүг нь шийдвэрлэж, манай улсын зүгээс хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Санхүүжилтийг шийдвэрлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгнө. Санхүүжилтийн тодорхой хувь нь улсын төсөвт туссан. Ажлыг эрчимжүүлэх, графикийн дагуу шуурхай хийхийг холбогдох яам анхааралдаа авсан байгаа.
Одоогоор 30 гаруй барилга байгууламжийг ашиглалтад оруулсан ч тэдгээрийг нислэгийн үйл ажиллагаанд бэлтгэх шаардлагатай тул гэрээнд заасанчлан энэ 2017 онд багтаж ашиглалтад оруулах боломжгүй юм байна. Нислэгийн тоног төхөөрөмж суурилуулах, турших байгууламжийг тохижуулах ажлыг дуусгаснаар ирэх оны тавдугаар сар гэхэд үйл ажиллагаагаа эхлүүлж, зорчигч хүлээн авах боломжтой болно гэсэн мэдээллийг сая авлаа.
Энэ нисэх буудлыг дагаад дагуул хот байгуулна. Миний бие 2012 оны зургаадугаар сард Шадар сайдаар ажиллаж байхдаа 80-100 мянган хүн амтай дагуул хот байгуулах ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанд оруулж батлуулсан. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажил өнгөрсөн дөрвөн жилд зогсонги байлаа. Одоо харин нэлээд ахиц гарах байх. Энэ онгоцны буудал ашиглалтад орсноор эхний ээлжинд 2000 хүн ажлын байртай болно. Хоёр мянган хүн Улаанбаатараас ажилдаа явах хүнд. Тиймээс дэлхийн аль ч улс оронд томоохон нисэх онгоцны буудлаа дагасан хот, тосгон байгуулдаг жишгийн дагуу бид ч дагуул хот босгох ёстой.
Нисэх буудлыг барихын тулд манай улс Япон улстай хоёр удаагийн зээлийн гэрээ байгуулж, анх 40 жилийн хугацаатай хоёр хувийн хүүтэй 270 сая ам.долларын зээл авсан. Дараа нь төслийн явцаас шалтгаалж анхны зээлийн хэмжээнээс арай бага зээл нэмж авах шийдвэрийг 2015 оны Засгийн газар гаргаж, УИХ-аар батлуулж байсан.
Удахгүй бид дэлхийн стандартад нийцсэн шинэ нисэх онгоцны буудалтай болно. Улс эх орноо гадаадад таниулах шинэ гарц нээгдэж байгаад таатай байна хэмээн ярилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл0
ЭЛИЙРЭЭД БАЙ
жинхэнэ нарийн хар ухаан хүн
HEND CH HEREGGUI 1 AIMAR TOM BUUDAL BARI SHAASAN,ODOO TER HOOSON BALGASAA YAAJ TEJEEH DIILEH YUM BOLDOO
Ulbiisen gechii min chi ochihgyi uilchluulehgyi bgaarai.er ni chi mudhun orchlongoos tonilbol deer
Боловсролгүй оркууд нэтэд бүү ор
өнгөрсөн жилийн хавар ашиглалтанд орох байсан 2016 оны намар нээгдэнэ гэсэн байдаггүй ээ Удалгүй 2017 оны хавар нээгдэнэ гэсэн Улам хойшлогдож 2018 оны хавар гэсэн яриа сонсогдож байна МАН ялаад хотын гудамж хогоор дүүргэсэн М Энхболд төрд гарч ирсэн нь төслийг үргэлжлүүлэх боломж алдагдсан байна
ИНЕГ-ын шинэ дарга нар гэж нөгөө л аль болохгүй бүтэхгүй авлигалчин хулгайч луйварчид дахиад л тавигдчихсан байх юм.М.Энхболд албан тушаалын наймаачин данжаад гэдгээ дахин нотоллоо..
ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцом гэдэг хүн нисэхийн анхны ардчилагч мөн шүүдээ.ЗТХЯ-ынхан энэ хүнийг дэндүү сайн мэднэ дээ..МАН авлигал өгч албан тушаал наймаалцахад нам хамаардаггүй гэдэг үнэн юм байна.Муур хар цагаан байх нь хамаагүй гол нь хулгана барьдаг байх хэрэгтэй гэсэн Мао ахын бодлогоор МАН ажиллаж байгаа юм байна..
Daguul hot ni dahiad ger horoolol bolj been utaa suunagluulj ongots buuj chadahgui bolchih vii dee. Arai ugui baih hej naidya. Amjilt.
hajuud ni tuv aimag geech . balgas tosginiiig sergeej chadahgvi baij . hahahaha . ene jungaa ih hutsnaa . . . chamtai chamgvi . tsag hugatsaa uuruu . zam hariltsaa gaa dagaad. hot . teleh bailgvidee . . ard tvmen ulsuj bn lalaraaa .. hudlaa guagchisan heree
Үнэхээрийн сайхан, хэрэгтэй бүтээн байгуулалт болж байгаа юм байна даа. Сайн хүний сургаар ажил өрнөөд эхэллээ. Зөв бодлоготой, зарчимтай, тууштай удирдаад өгвөл ч,, 3 сая хүнийг сайхан амьдруулах баялаг ахмад үеийнхэн бидэнд үлдээсэн байна байна даа. Буруу замаар будаа тээхээ л больчих хэрэгтэй байна.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд нэг сайхан нартай өдөр давихаж очоод 80-100 мянган хүн амтай дагуул хот байгуулах шийдвэр гаргачихдаг мөн ид шидтэй еэ. Шинэ суурьшилийн бүсүүдэд өнгөрсөн жилүүдэд иргэдэд олгосон газрууд бүгд будаа. Одоо иргэдэд хохь чинь та нар яах гэж БатҮүлийг дэмсийн гэх биз. Улс орон эдийн засгаа сүйрүүлээд байгаа шалтгаан ердөө л энэ шүү дээ.
Жорлонгийн баас ухагч удамтай Ми луухаан дан газартай нэр нь холбогдож явах юм.
М.Энхболд гэгч хорчин газрын наймаачин авлигалчин хятадын эрлийз террорист дээрэмчнийг цагаан хэрэм давуулж шидэх хэрэгтэй.
Hezee neegdej ashgaa ogoh n taamaglaj gardag buh yum onol baij chadahgui baij bolno
МАН-ын албан тушаалын наймаа панз үргэлжилсээр байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өөрийн хамаатан нисэхийн мэргэжилгүй 10 р ч ангийн боловсролгүй хүнийг Ховдын нисэх буудлын даргаар тавьсан байна.МАН мэргэжлийн Засгийн газар гэж энэ дээ.