​Цэнддоод
 
Элбэгдоржийг өмөөрөх гэж чи ёстой хамаа намаагүй юм бичжээ. 90 оноос хойш энэ улс орныг балласан хүмүүсийн нэг нь танай Элбэгдорж мөнөөс мөн. Чи “ардын уур” гэж гарчиглаж байгаад хүмүүсийг баахан доош нь хийжээ. Элбэгдоржийн үгэнд орж ард түмэн зөндөө хуурагдсан, түүндээ бухимдаж болно биз дээ. Бухимдал, уурсал хэнд ч гоё харагдахгүй нь мэдээж, чиний зөв. Гэхдээ ийм бухимдлыг чи элэглэн шоолж байх ч гэж, хийх юмаа олж ядсан л хэрэг болж дээ.
 
Уурлан бухимдаж буй хүмүүс муухай харагдах төдийгүй гэр орноо түйвээж, авгай хүүхдээ зоддог, бас ойр хавийнхныгаа өөр шигээ уурлуулж байж л санаа нь амардаг гэж чи бичжээ. Ууртай хүмүүс яг л ДОХ-той хүн өвчнөө бусдад халдааж байж санаа амардагтай адил гэх зэргээр чи сонины бүтэн нүүр дүүртэл яг л бах таваа хангаж байгаа нэгэн мэт бичсэн байх юм. Уг нь чи ийм хүн биш л юмсан.
 
Уур уцаараа Элбэгдоржид биш чоно нохойд гаргавал стресс илүү тайлагдана гэх зэргээр гэнэт юу болсон юм бүү мэд гэмээр чи их л мундаг царайлж бичжээ.
 
Чинийхээр бол өмнөх ерөнхийлөгчид тайлан тавилгүй зугтацгаасан гэнэ, Элбэгдорж л цорын ганцаараа тайлан тавих гээд байж ядаж байгаа юм биз дээ. Жинхэнэ ажлын тайлангаа тавих гэж байгаа бол өөр хэрэг, нэг ч асуулт тавьж ярилцах боломжгүй, зөвхөн нэг талыг барьсан, хэвлэл мэдээлэлийнхэнтэй нийлж аваад өөрийгөө рекламдаж магтдаг ийм ажлаас хүмүүс залхаад байна.
 
Хүмүүс Элбэгдоржийг ажил хийдэггүй бүхнийг зөвхөн өөрийгөө рекламдахын тулд ашигладаг гэдгийг тун сайн мэддэг болсон. Удахгүй бид ерөнхийлөгчийн сонгуультай, тэгээд ч бас дахиад нэг үл бүтэх амьтан дээр гараад суучихвий гэж хүмүүс болгоомжилж байгаа нь зүйн хэрэг бус уу.
 
Элбэгдоржийн хувьд бол ард түмэн харин ч гайгүй байна гэж бодоод янз бүрийн юм сэдэлгүй өдөр хоногоо хүлээгээд чимээгүйхэн сууж баймаар юм.
 
Хүний өөдөөс эгцлэн харж чадахаа байсан Элбэгдорж ажлын тайлан майлан гэж дэмийрэхийн хэрэг юу байна. Харин ингэж дургүй хүргээд байвал бухимдсан хүмүүс жинхэнэ ажлын тайланг нь нэхэж аюул учруулж мэднэ шүү дээ.
 
Р.Энхбат
 
Б.Цэнддоогийн нийтлэлийг дараах линкнээс уншина уу?