sonin.mn
ПХЕНЬЯН. /NHK/. Умард Солонгосын цөмийн туршилтын талбайд хүмүүс волейбол тоглож байгааг харуулсан хиймэл дагуулын зургуудыг Америкийн судалгааны баг дэлгэн үзүүллээ.
 
Судлаачдын хэлснээр, Умард Солонгост цөмийн туршилт хийх бэлтгэл ажил “дуусах шат”-ндаа орсон байж магадгүй.
 
АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн судлаачид Умард Солонгосын зүүн хойд нутаг дахь “Пүнге-ри” цөмийн туршилтын талбайн зургуудыг нийтэлсэн байна. Зургуудыг өнгөрсөн долоо хоногийн ням гарагт авчээ.
 
Волейбол тоглож байгааг харуулсан зургуудыг судлаачид тайлбарлахдаа “Умард Солонгосын зургаа дахь удаагаа хийх гэж буй цөмийн туршилтын бэлтгэл ажил дуусч, ажилтнуудад амрах цаг олдсон байж магадгүй” гэв.
 
Түүнээс гадна “дээгүүр нь хиймэл дагуул нисч буйг умард солонгосчууд мэдээд, төөрөгдүүлэхийн тулд ийм ов мэх хэрэглэж байж болох юм” гэж судлаачид дүгнэлээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж : Монцамэ агентлаг