sonin.mn
ШИНЭ ДЕЛИ. /Reuters/. Энэтхэг улсад сайд, дарга нар тээврийн хэрэгсэлдээ улаан гэрлэн дохио байрлуулан замын хөдөлгөөнд оролцохыг хориглох тухай журам гарсан байна.
 
Тус улсын Сангийн сайд Арун Жейтли хэлэхдээ “тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих шинэ журамд зааснаар түргэн тусламжийн машин, цагдаагийн машин, гал командын машинаас бусад бүх тээврийн хэрэгсэл улаан гэрлэн дохиотой явахыг хориглоно” гэлээ.
 
Шүүмжлэгчдийн хэлснээр, тусгай эрх ямба эдэлдэг сайд, дарга нар дохио дуугарган хурдлан явж, замын хөдөлгөөнд саад учруулдаг байна.
 
Тус улсын Зам тээврийн сайд Нитин Гадкари шинэ журмыг “маш зөв бөгөөд ардчилсан шийдвэр” гэж дүгнэжээ.
 
2013 онд Энэтхэгийн Дээд шүүх “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, засгийн газрын сайд нар, шүүгчид болон бусад албаны хүмүүс автомашиндаа улаан гэрлэн дохио байрлуулж болно” гэсэн шийдвэрийг гаргаж байв.
 
Г.Доржханд
Эх сурвалж : Монцамэ агентлаг