Долоон настай охинд маргааш элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийнэ

Нийтэлсэн: 2017-04-21 17:12:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн Элэг шилжүүлэн суулгах багийнхан маргааш өглөө 06:00 цагаас долоон настай Л.Бүжинлхам охинд хагалгаа хийхээр бэлтгэл ажлаа хангалаа гэж ЭМЯ-наас мэдээллээ. 
 
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр хагалгааны төлөвлөгөөтэй танилцаж, эмч нарт ажлын амжилт, үйлчлүүлэгч бяцхан охинд эрүүл энхийг хүсэв. Мөн тус хагалгааг ивээн тэтгэж, охины амь насыг аврахад үнэтэй хувь нэмэр оруулсан иргэн Ж.Нямдаваа, Э.Энхболд нарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
 
Л.Бүжинлхам охин төрөөд шарлалт нь арилахгүй, бие нь шар, нүд нь ногоон туяатай байсаар гурван сартайд нь ЭХЭМҮТ-д үзүүлэхэд төрөлхийн цөсний замын битүүрэлтэй хэмээн оношлуулж, мэс засал хийлгэжээ. Гэвч элэгний хатуурал үүссэн учраас заримдаа цусаар хүндэрч, бөөлжиж улмаар 2015 оноос энэ нь ихэссэн байна. Ийнхүү охин элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болж, ээж нь донор болохоор УНТЭ-т хэвтэн эмчлүүлж байна. Охины биеийн байдал хүндэвтэр байгаа тул Солонгосын АСАН эмнэлгийн мэс заслын эмч нартай хамтран хийхээр бэлтгэл ажил хангажээ.
 
Энэ хагалгаа нь манай улсын элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгаа бөгөөд хүүхдэд хийх гурав дахь хагалгаа аж.
 
Ж.Болор
Эх сурвалж :Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

3 сэтгэгдэл харуулж байна        

  1. Цогцэцэг сайд та их идэвх зүтгэлтэй, санаачилгатай ажиллаж байгааг эмнэлэгийнхэн бид нар маш сайн мэдэж байгаа шүү, танд ажлын амжилт хүсье, эмнэлэгийн ажилтнууд биднийгээ байнга дэмжиж байгаарай

    Цогцэцэг сайдад, 2017-04-22 10:09:45, 122.201.21.54Хариу бичих

  2. Сайд бишээ, эмч нар хийх гэж бгаа хагалгаа. Эмчийн алдар хүндийг битгий бусдад наагаад бай.

    эмч, 2017-04-22 22:59:50, 202.9.41.92

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Гайхамшигтай амжилт!

    Зочин, 2017-04-22 13:55:16, 112.72.11.114Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: