Монголбанкнаас мэдээлснээр 2012 оны наймдугаар сарын байдлаар нийт хадгаламж өмнөх сарынхаас 0.1 хувь буюу 2.2 тэрбум төгрөгөөр буурч, өнгөрсөн оны мөн үеэс 24.5 хувь буюу 870.0 тэрбум төгрөгөөр өсч 4415.6 тэрбум төгрөгт хүрчээ. Аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн хадгаламж өмнөх сарынхаас 0.5 хувь буюу 1.2 тэрбум төгрөгөөр өсч, өнгөрсөн оны мөн үеэс 24.7 хувь буюу 74.4 тэрбум төгрөгөөр буурч тэрбум төгрөг болсон бол иргэдийн төгрөгийн хадгаламж өмнөх сарынхаас 1.8 хувь буюу 50.9 тэрбум төгрөгөөр буурч, өнгөрсөн оны мөн үеэс 20.0 хувь буюу 475.2 тэрбум төгрөгөөр өсч 2854.5 тэрбум төгрөгт хүрчээ.

 

Гадаад валютын хадгаламж өмнөх сарынхаас 3.7 хувь буюу 47.5 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 54.2 хувь буюу 469.2 тэрбум төгрөгөөр өсч 1334.5 тэрбум төгрөг болжээ. Гадаад валютын хадгаламжийн сарын өсөлтөөс төгрөгийн ханш суларсан нөлөөллийг хасч бодит өсөлтийг нь авч үзвэл 1.2 хувиар нэмэгдсэн байна. Нийт хадгаламжийн 69.8 хувь нь төгрөгийн, 30.2 хувь нь валютын хадгаламж байсан бөгөөд төгрөгийн хадгаламжийн нийт хадгаламжинд эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 5.8 нэгж хувиар буурчээ. Төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү өмнөх сараас 1 нэгж хувь, өнгөрсөн оны мөн үеэс 1.0 нэгж хувиар өсч жилийн 11.4 хувь болсон бол валютын жигнэсэн дундаж хүү өмнөх сараас 0.1 нэгж хувь, өнгөрсөн оны мөн үеэс 1.4 нэгж хувиар өсч, жилийн 6.0 хувь болсон байна.


Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ”