Өнөөдөр  МАН-ын 500 гишүүн намаасаа гарч,  МАХН-д элсэв. "Гишүүнчлэл сэргээх ёслол"  нэртэй уг арга хэмжээнд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга Ч.Чимидсүрэн нар оролцсон юм.


Нийслэлийн засаг даргын зөвлөх, Баянгол дүүргийн Засаг дарга асан П.Цогтбаатар нийт 500 хүний анкетийг Г.Шийлэгдамбад  гардуулан өгчээ. Тэрбээр “Манай дүүргийнхэн МАХН-д гишүүнчлэлээ сэргээх, намын гишүүнээр элсэх хүсэлтээ надад олон удаа тавьж байсан. Энэхүү хүсэлтийнх нь дагуу өнөөдөр 500 хүн гишүүнчлэлээ сэргээж, зарим нь шинээр гишүүн болж ирж байна. Үндсэндээ Баянгол дүүргийн МАН-ынхан МАХН-даа эргэж ирлээ гэхэд болно” гэв.
П.Цогтбаатар өнгөрсөн НИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшээд ялагдсан билээ.
   

Э.Мягмар