sonin.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, МАН-ын нарийн бичгийн дарга асан, Н.Энхбаярын баруун гар гэгддэг  У.Барсболдыг өнгөрөгч баасан гаригт Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж эхэлжээ. Түүнийг шалгах болсон шалтгааныг албан тушаалын хэрэг хэмээн тайлбарлаж байгаа хэдий ч учир мэдэх хүмүүсийн яриагаар бол Хөшөөтийн уурхайн асуудал нуугдаж байгаа бололтой.

Учир нь тэрбээр сайд байх үедээ Ховд аймгийн Дарви, Цэцэг сумдын нутаг дэвсгэрт орших Хөшөөтийн их уурхайг стратегийн орд газрын жагсаалтаас хасч орон нутгийн жижигхэн уурхай хэмээн нөөцийг нь хүртэл худлаа мэдээлсэн байдаг. Тэгвэл одоо 2.4-4.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй болох нь тогтоогдоод буй юм.

Түүнийг Ням гарагаас эхлэн сулласан ч үргэлжлүүлэн шалгаж буй ажээ.

 

Э.Сүрэн