sonin.mn
Эрдэнэт үйлдвэр Оросын эзэмшлээс гарч төрийн мэдэлд очлоо гэсэн чинь үнэн хэрэгтээ төр гэх нэрийн дор нэгэн гэр бүлийн эзэнт улс болсон нь олон зүйл дээр харагдаж байна. Х.Бадамсүрэн захирлын тав тухыг хангахад хагас тэрбум төгрөг зарцуулаад байгаа ч тэр хүнд энэ хангалтгүй ажээ. Гэр бүл, үр хүүхдээрээ үйлдвэрийн ажилчдыг дарамтлан даналзах болжээ. Эрдэнэт үйлдвэрт сурвалжлахаар очсон сэтгүүлчдийг оруулахгүй гэж цагдаагаар хүртэл хамгаалуулж, үүдэндээ өдөржин уядаг “онцгой обьектод” хав нохой эзэндээ хөтлүүлэн сэлгүүцдэг гэвэл та итгэх үү. 
 
Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрах ГОК-ийн төв байранд өндөр үнэтэй цэвэр цусны хав нохойгоо хөтлөөд, замд тээглэсэн ажилчдыг толгой түрүүгүй загнан таахалздаг болов. Түүнийг мөрийтэй тоглоом тоглож байхад нь цагдаа нар газар дээр нь илрүүлсэн боловч торны цаана суух нь бүү хэл таарсан болгоноо зандчин явааг хараад аргагүй л “том артайг” нь бишрэн өнгөрөхөөс яалтай. Уул уурхайн дэд сайдын сэнтийгээ орхин ирсэн Х.Бадамсүрэнгийн хүү Бадрах ийм том байгаа юм чинь, шахаа хийдгээ орон даяар зарлуулаад авсан УИХ-ын дэд дарга Нямдоржийн хүү Анхбаяр морилон ирэхэд нь бүр хөл алдан угтахаас өөр аргагүй. Төрийнх боллоо гэдэг нэрийн дор түшмэдийнх болсон маргашгүй үнэнийг гишүүд хүртэл хэлээд байгаа шүү дээ. 
 
Э.Бат