СЕХ өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшихээр материалаа өгсөн Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзсан билээ.  МАХН энэ сарын 17-ноос өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд  нөхөн нэр дэвшүүлэх боломж бий.  Үүнтэй холбогдуулан академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл МАХН-аас Монгол Улсын  Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших хүсэлтээ намынхаа удирдлагад албан бичгээр хүргүүлжээ. Тэрбээр хүсэлтэндээ : "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр намын Бага чуулганд нэрийг минь оруулж байсанд талархаж байна. Одоо дахин нэрийг минь дэвшүүлвэл татгалзах зүйл алга" гэж бичжээ.
 
 Содовсүрэнгийн Нарангэрэлийн товч намтар
 
Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн
 
Төрсөн газар:
 
Төв аймгийн Сэргэлэн сум
 
Төгссөн сургууль, мэргэжил:
 
1961-1971 онд Нийслэлийн 10 жилийн 6 дугаар сургуулийг төгссөн. 1971-1975 онд Монгол Улсын Их Сургууль, 1985-1988 онд ОХУ-ын Москва хотноо эчнээ аспирантурт суралцан төгссөн. Эрх зүйч, хуульч.   
 
Ажилласан байдал:
 
1975-1985 онд       МУИС-ийн Салбар эрх зүй судлалын тэнхимийн багш,
1985-1990 онд       Улаанбаатар хотын Ерөнхий Прокурорын орлогч,
                                   Улсын Ерөнхий Прокурорын туслах бөгөөд шүүн таслах
                                   ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга
1991-1992 онд       Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын
                                   Академийн дэд захирал
1992-1996 онд       Монгол Улсын Их Хурлын гишүүн
1997-2002 онд       Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч
2000-2009 онд       Эмнести интернейшнл хүний эрхийн олон улсын
                                   байгууллагын удирдах зөвлөлийн дарга
1996 оноос             МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн
                                   тэнхимд багш, тус сургуулийн дэд захирал. /1975 оноос
                                   орон тооны болон цагийн багшаар МУИС-д багшилсан/
2004 онд                  Япон улсын Нагояагийн Их Сургуульд зочин
                                   профессороор ажилласан.
1996-2011 онд       МУИС-ийн хууль зүйн сургуулийн захирал,
2012 оноос             МУИС-ийн хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга