sonin.mn

Өчигдөр МАХН-ын бага чуулган хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд УИХ-ын гишүүн асан Сайнхүүгийн Ганбаатарыг нэр дэвшүүлэх шийдвэр гаргав. Үүнийхээ дараа С.Ганбаатарыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, улмаар Сонгуулийн Ерөнхий Хороонд нэр дэвшигчээр бүртгүүлэх материалаа өгсөн юм. Өнөөдөр СЕХ хуралдаж, түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдэх учиртай. Ийнхүү Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчид тодорч дууслаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарын  товч намтрыг хүргэж байна.

Сайнхүүгийн Ганбаатар

1970 оны 7 сарын 30-нд төрсөн.

1988 онд Баянхонгор аймгийн 10 жилийн дунд сургууль төгссөн.


    1988-1989 онд  МУИС-ийн Германы инженерийн хэлний бэлтгэлд
    1989-1991 онд Монгол улсын Политехникийн их сургуулийн Геологийн факультетэд
    1991-1994 он ОХУ-ын  Кемерево хотын Уул уурхайн их сургуульд
    1994-1998 онд Хамерсмит Вест Лондон коллежид тус тус суралцаж байсан ч төгсөөгүй.

Хөдөлмөрийн Дээд Сургуулийн магистрын дипломтой.


    1997-2000 онд  "Хаан" банкинд дадлагын менежер
    2001-2002 онд "Хаан" банкинд Тусгай активын газрын захирал
    2002-2003 он СЭЗДС-д багш
    2003-2004 он Удирдлагын академид багш
    2005-2006 он УИХ-ын дарга Н.Энхбаярын зөвлөх
    2005-2007 оны 4 дүгээр сар хүртэл "Эрс Шинэчлэл" хөдөлгөөний тэргүүн
    2006-2007 оны 4 сар хүртэл Үндэсний Соёмбо хөдөлгөөний удирдагч
    2004 оноос Монголын Лектор төвийн хүндэт ерөнхийлөгч
    2007 оноос Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-үүдийн холбооны болон МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч
    2009 онд Монголын Хөнгөн атлетикийн холбооны дэд ерөнхийлөгч
    2012 -2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан.
2016 оны 1 сараас 4 сар хүртэл ХҮН-ын даргаар ажиллаж байсан.

Бизнес хийх, Англи хэл хэрхэн сурах вэ? гэдгээс эхлээд Монгол улсын хөгжлийн гарцыг эрэлхийлсэн  "Надад төлөвлөгөө байна" гэх мэт лекц уншиж байсан. С.Ганбаатар МАХН-ын бага чуулганы дараа : " Монголын ард түмнийг маш олон жил зовоосон МАНАНгийн  энэ түнэр харанхуйд нар мандах болно.МАХН ялна" хэмээсэн юм.