sonin.mn
НЬЮ-ЙОРК./TASS/. Солонгосын хойгийн районд Америкийн “Ronald Reagan” болон “Carl Vinson” гэсэн нисэх онгоц тээгч хоёр хөлөг онгоцыг оролцуулсан тэнгисийн цэргийн сургуулилт эхлэх гэж байгаа тухай CNN телевиз мэдээллээ.
 
Эх сурвалжийн мэдээлснээр, “Ronald Reagan” хөлөг онгоц одоо Солонгосын хойгийг чиглэн явж байгаа аж. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний цохилтын бүлгийг тэргүүлдэг уг хөлөг онгоцонд засвар хийсний дараа Японы "Ёкосүка" тэнгисийн цэргийн баазаас хөдөлжээ.
 
Одоогийн байдлаар, Солонгосын хойгийн орчимд нисэх онгоц тээвэрлэгч “Carl Vinson” хөлөг онгоцоор ахлуулсан АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний цохилтын бүлэг байрлалаа эзлээд байна. Цохилтын бүлгийн бүрэлдэхүүнд “Ticonderoga” загварын залуурт пуужингаар зэвсэглэсэн хөлөг онгоц, “Arleigh Burke” ангиллын эскадрын мина тээгч хөлөг онгоц багтаж байна. Үүнээс гадна тус бүс нутагт Америкийн хэд хэдэн атомын шумбагч хөлөг онгоц явж байгаа аж. 
 
“Ronald Reagan” хөлөг онгоц 2016 оны 11 дүгээр сард Ёкосүка баазад засварт орсон юм.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг