sonin.mn
МОСКВА./TASS/. Америкийн нэрт зураач Жан-Мишель Баския-гийн /Jean-Michel Basquiat)/ уран зураг пүрэв гарагт Нью-Йоркт болсон Sotheby’s компанийн дуудлага худалдааны явцад 110,5 сая доллароор зарагдсан нь үнийн дээд амжилт боллоо. Энэ тухай France-Presse агентлаг мэдээлжээ.
 
Тус агентлагийн мэдээнд дурдсанаар, урьд өмнө нь зарагдаж байсан Ж.Баския-гийн уран зургуудын дотроос хамгийн үнэтэй зарагдсан нь энэ зураг юм. Уг уран зураг нь нэргүй бөгөөд 1982 онд туурвисан уран бүтээл аж. Цэнхэр дэвсгэр дээр хар будгаар хүний толгойг дүрсэлсэн энэ уран зураг дуудлага худалдаа эхэлснээс хойш ердөө 10 минутын дараа зарагдсан байна.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг