sonin.mn
СӨҮЛ./TASS/. БНСУ-ын Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Ли Жан Жэ тус яаманд дотоодын мөрдөн шалгалт эхэлсэнтэй холбоотойгоор огцрох өргөдлөө өгчээ. Энэ тухай “Yonhap” агентлаг мэдээллээ.
 
Сайдын үүрэг гүйцэтгэгч шийдвэрээ тайлбарлахдаа “улс төрийн хямралын үеэр дэг журам, хууль ёсыг сахиулахын төлөө чадах бүхнээ хийсэн” гэж мэдэгджээ. Тэрбээр буруугүй гэдгээ нотлох, мөн хүмүүсийн итгэлийг олж авахын тулд огцрох шийдвэр гаргасан аж.
 
Тус улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-гийн тойрон хүрээлэгчдийн үйлдсэн авлига болон бусад  хэргийг мөрдөх явцад тус яамны ажилтнууд хүлцэнгүй идэвхгүй байдал гаргаж байсан нь гэмт хэргийн шинж чанартай үйлдэл болзошгүй гэж үзсэний үндсэн дээр Хууль зүйн яаманд дотоодын мөрдөн шалгалт хийж эхэлжээ. 
 
О.Барс
Эх сурвалж; Монцамэ агентлаг