sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ), ОХУ-ын Буриад улсын Хүн ам, нийгмийн хамгааллын яам (ХАНХЯ)-тай хамтран ажиллах болж, гэрээ үзэглэв.
 
Гэрээний дагуу туршлага солилцох, хүн амын нийгмийн хамгааллын хүрээнд ахмад настны төлөөллийг амралт, сувилалын болон сэргээн засах байгууллагад харилцан  солилцох, эмчлэн сувилах юм. Мөн салбарынхаа харьяа байгууллагуудын хооронд онол-практикийн бага хурал, семинар зохион байгуулах, мэргэжилтнүүдийг харилцан дадлагажуулах зэрэг олон талт үйл ажиллагаа өрнүүлэх юм.
Гэрээг ХХҮЕГ, Буриад улсын ХАНХ-ын сайд Т.А.Быковатай гэрээ үзэглэв. Уг гэрээг мөн 2011, 2015 онд байгуулж байсан бөгөөт хоёр тал тус бүр 100 ахмад настныгсолилцон, эмчилгээ сувилгаанд хамруулж байжээ. Энэ удаад ахмад настны харилцан солилцож сувилах үйлчилгээг энэ сарын 28-наас эхлэх болжээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг