Биеэ засаад, гэрээ зас,
Гэрээ засаад төрөө зас
/Чингис хаан/
Монголчууд 7 дахь удаагаа Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. 7 дахь удаагаа долоо хэмжиж нэг огтолж чадах уу? Сонгохынхоо өмнө чухам хэн бэ? гэдгийг нь алган дээрээ тавьсан мэт харж тэмтэрч, харьцуулан бодох уу? Сонгосныхоо дараа олуулаа амаа барьцгаах уу? Ц.Элбэгдоржийг өнөөдөр амаа уралдан муулж байна. Дэвлээ шавлаа, уран ярихаас биш ажил хийсэнгүй, төрийн хүний намбагүй тавьтиргүй марзан нөхөр, Эрдэнэтийн 49 хувийн цаад эзэн… Эцсийн эцэст Та бид өөрсдөө л энэ хүнийг илүү гэж сонгосон шүү дээ. Ц.Элбэгдорж тэнгэрээс бууж ирээгүй, улаан Москвагаас томилогдоогүй. Бид өөрсдөө л Ц.Элбэгдорж нь Н.Энхбаяраас шударга, Б.Бат-Эрдэнээс боловсролтой гэж сонгосон. Хэрвээ хуурагдсан бол Монголын ухаант ард түмэн хоёрын хоёр удаа хамт олноороо молиго үмхсэн байна.
Ерөнхийлөгчийн сонгуультай, сонгуульгүй наадам сайхан болдгоороо сайхан болно. Төрийн наадамд торгон жолоо өргүүлэх хурдан хүлгээ нарийн гярхай ажиж мэддэг тухай омог бахархал цууриатна. Толгой, чих, омруу том, товгор бүдэрхийтэй гэх зэрэг 32 шинж нь бүрдсэн ажнай төрийн наадамд торгон жолоо өргүүлдэг тухай Л.Цагаандалайн нэвтрүүлэг гарна. Тэгвэл улсын жолоо атгах хүн ямар шинжтэй байх вэ? Бүр ард түмнээс сонгогддог цор ганц албан хаагч Ерөнхийлөгч ерөөсөө чухам хэн байх вэ? Наад зах нь сургууль, соёлоо дүүргэсэн үү, сурлагандаа хэр хүүхэд байсан юм бол? Эх орны алтан гурав гэдэг дүн авч, эцэ эхийнхээ нүүрийг улалзуулсан этгээд байв уу? Төрийн анхан шатанд ажиллахад нэхдэг диплом төрийн өндөр албанд шал хэрэггүй цаас болж хувирах нь зөв үү? Тэгвэл 161 мянган оюутан сурч байна гэж, эцэг эх нь төлбөр мөнгийг нь олох гэж байдгаа барах нь утгагүй явдал болно. Ажлаа алдсан төрийн албан хаагч эмэгтэй Завханд амиа хорлосон нь эмгэнэлт явдал биш гэж үү?
Ерөнхийлөгчийн сонгуулийн шинэ түүхийг сөхвөл уншдаг ном, дипломын өнгө, сурлагын дүн, өөрөөр хэлбэл төр тэргүүлэхэд хэр бэлтгэгдсэн бэ гэдэг нь сонгох эсэхээ шийдэх үндсэн гол шалгуур шинж, үнэмлэмж босго нь байсан хэрэг.
1993 оны анхны сонгуульд Монголын билгүүн номтон, сэцэн ухаантны нэг Л.Түдэв, уул уурхайн инженер-эдийн засагч П.Очирбат нар халз өрсөлдлөө. Хоёр доктор халз үзэж, арын хаалгагүй, хатуу цагт төрийн сайд болсон, өндөр босгыг давж Зөвлөлтөд сургууль дүүргэсэн П.Очирбатыг соёл боловсрол багатайд тооцогдож байсан юм.
1997 онд Н.Багабанди, П.Очирбат, Ж.Гомбожав гурав өрсөлдөв. Эрдмийн зэрэггүй нэр дэвшигч гаргах нь ёсонд хазгай хэрэг байлаа. Гурван дэд эрдэмтэн, одоогийнхоор бол PhD нар, хоёр инженер, нэг эдийн засагч эрдэм мэдлэгээ шалгуулсан.
2001 он. Дэд доктор Н.Багабандитай 2 математикийн шинжлэх ухааны доктор, академич Р.Гончигдорж, доктор, профессор, Монголын сэхээтний төлөөлөл болсон Л.Дашням ИЗНН-аас өрсөлдсөн.
2005 онд Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын дунд гол өрсөлдөөн болсон. М.Энхсайханы саналыг хуваах зорилготойгоор Б.Эрдэнэбат, Б.Жаргалсайхан нар нэр дэвшсэн. Москвад М.Горкийн утга зохиолын дээд сургууль төгсөж, социализмын үед ганцаараа Английн Лийдс сурч, Буддагийн сургааль, дэлхийн сонгодгуудаас орчуулсан Н.Энхбаяр өнөөгийнхөөр бол магистраас цаашгүй л гэгдэж байв. Зах зээлд шилжих үндсэн суурь 5 шийдвэрийн лавтай гурвыг нь зориглон гаргасан эдийн засгийн ухааны доктор М.Энхсайхан өрсөлдөн өвдөг шороодсон.
2009 онд Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёрыг сэтгүүлч, орчуулагч гэж зарим нэг нь голонгуй байсан ч Львов, Москва, Англи, Америкт номын дуу сонссон хүмүүс билээ.
2013 онд оролдого сайт оройд нь гэгчээр орой, эчнээгээр ч боловч Цагдаагийн дээд төгсөж, хууль зүйн магистр, доктор хамгаалсан Б.Бат-Эрдэнэ боловсролгүй харанхуй, бичиг үсэггүй шахам хүний тоонд орсон. Б.Бат-Эрдэнийг бөх хүн бүдүүн баараг, Ерөнхийлөгч болох эрдэм ухааны бядгүй гэж адалсан хүн нь өнөөдөр өөрөө нэр дэвшигч болсон. Хувь заяаны егөөдөл гэж энэ. АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга “Бөх барилдаж байсан сурна гэж байдаггүй. Би гэхэд 6 удаа их сургуульд орсон. Дээд тал нь сар суусан” гэж өөрөөрөө жишээлэн, бөхчүүд Ерөнхийлөгчөөр ажиллах мэдлэг, чадваргүйг маш тодорхой хэлж байв.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан гурван хүний хоёр нь дээд боловсролгүй. Хонгорын хоёр дипломгүй. Баянхонгорын Галуут сумын уугуул хоёр нэр дэвшигч хоёулаа дээд боловсролын дипломгүйгээр төрийн тэргүүний суудал горилж байна. Фэнгшүй хэмээх С. Ганбаатар хэдэн жил “Би эдийн засагч хүний хувьд хэлэхэд…-“ гэж ирээд ярьдаг байсан бэ? Хоёр дээд сургууль төгссөн гэж лекц уншсан өөрийнх нь бичлэгийг нь өөрт нь үзүүлж байхад л “Би мастер хамгаалсан” гэж гүрийсэн. Бакалавргүй мастер гэдэг бол тоо мэдэхгүй нягтлан, хими үзээгүй эмч гэж байдаггүйтэй адил алгасч болдогггүй эд. Шууд мастер гэдэг ойлголт фэнгшүйд байж болно, дэлхийд үгүй. Өөрийнхөө намтрыг худлаа биччихээд өрөөлөөс үнэнийг нэхэх нь шударга бус. Х.Баттулга нь нэг аймаг, нэг сумын дүүгээсээ нэг зүйлээр давуу. Дээд боловсролгүй гэдгээ нуудаггүй. Гэхдээ өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Бат-Эрдэнэ аваргыг, бөхчүүдээ төр тэргүүлэх боловсролгүй гэдэг ойлголт өгсөн нь өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэгч болоод байна. М.Энхболд доктор профессор биш ч гэлээ МУИС-ийг төгссөн. Харин өрсөлдөгчид нь М.Энхболдыг биш МУИС-ийг үгүйсгэхийг оролдсон нь өөрсдөд нь халтай. Монголын хамгийн ууган, хамгийн том их сургуулийн үе үеийн мянга мянган төгсөгчийг доромжилсон хэрэг болно. Социализмын үед сургууль төгссөн бүхэн хоцрогдсон гэх үг хэллэг цухалзаж байгаа нь ч 50-иас дээш насны бүх хүнийг үл хүндэтгэсэн, зүгээр л тэнэг алдаа мөн. Өөрөөр хэлбэл дипломтой нь М.Энхболд, дипломгүй нь Х.Баттулга, дипломтой ч юм шиг нь С.Ганбаатар гэдэг нь хөдөлшгүй баримт. 2016 оны УИХ-ын сонгуульд нутаг усныхан нь итгээгүй, сонгоогүйн үндэс шалтгааны нэг нь эрдэм оюун дутсан гэж үзсэнийх ч байж болно.
Эрдэм оюуныг дээдлэх нь төрийн хүний эрхэм шинж гэж Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайгаас эхлээд хэлж ярьдаг. “Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ” гэгчээр Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, С.Зориг нарыг суртал ухуулгадаа ашигладаг улс төрчид тэр хүмүүс шиг бичиг цаас нухдаг, ном судар уншдаг чанарыг нь даган дууриавал үлгэр жишээ болно. 1993 онд 92,73 хувийн ирцтэй байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц бууран буурсаар дөрвөн жилийн өмнө 63,89 хувь болжээ. Ирц багасав уу, итгэл алдрав уу? Итгэл алдарч, сэтгэл цөхөрсөний, өөрөөр хэлбэл нэр дэвшигчдийн эрдэм мэдлэг, ёс зүй гологдсоных уу? Монгол төрийн босго өндөр үү, нам уу? Дэлхийн 196 улс дотор дээд боловсролгүй нэг ч Ерөнхийлөгч байхгүй л юм билээ. Бичиг үсэггүй Африкийн омог отогт л байж мэднэ.
Ж.Бат-Ирээдүй
Сэтгэгдэл0
Энэ 3-аас өөр хүн олдоогүй юм байлгүй. Монголд үнэхээр хүчтэй, ёс зүйтэй, чадалтай лидер үгүйлэгдэж бна. 4 жил бас л амиа аргацаалах ерөнхийлөгчтэй болох нь ээ.
Элбэгдоржийг хүмүүс ХАР МӨРТЭЙ БУЗАР хүн л гэх юм. Үнэхээр л тийм бололтой. Энэ хүнийг ГАДААД дотоодын хулгайч луйварч нар дэмжиж төрийн толгой дэр 8 жил зайдлууллаа. Бурхан минь Монгол улс бузараас салах болуу??
Selbegdorjiig bid ogt songoogyi. Har mashinaar luiwardsan yum. Ene sejgiin yumiig yhej dald oroosoi gej mongolchuud hysej baigaa.
GANBAATAR aas uur hen bna shydargaar ursulduh bolobsroltoi .metgeltseend yalj erunhiilegch boloh eh oronch shydarga hylgaich bish hvn oldoh yy
Ганбаатар 17 чингэлэг спирт агаарт замхруулж яваагvй, улсын vнэ цэнэтэй АА-г хувьчлал нэрээр хулгайлж аваагvй, орос монгол олон эхнэр сольж яваагvй. Ганбаатар гарвал монгол хожно. Энхбаяр болон МАХН огт хамаагуй .
Африкийн орон гэж ирээд л муулж огох юм Монголчууд Африкийн орнуудаас илуу гэвэл тэруун шиг худлаа зуйл байхгуй. Африкийн олон орон ЭЗийн узуулэлтээр Монголыг хол хаясан. Африкийн улсууд дотор тэнэг улс нь байдаг ч Азийн тэнэг дотроо Монгол гэж ганц улс л байна. АН гэсэн ялтангуудыг дээдэлдэг мафийн булэглэл байгаа цагт Монгол хогжино гэж хэзээч байхгуй
Ирэх 8 жилд Монгол улс бvр хурдан мэхэх болно.М.Энхболд мундаг гэжvv. Монгол улсын газрыг зарчих байлгvй
Яг үнэн яажшуу 4 жил амиа аргацааж өнгөрөөх юм байлгүй.Ямарч сонголт алга,үнэхээр таалагдахгүй байна.Энэ гурван хүн гурвуулаа шүү.
Африкийн орон гэж ирээд л муулж огох юм Монголчууд Африкийн орнуудаас илуу гэвэл тэруун шиг худлаа зуйл байхгуй. Африкийн олон орон ЭЗийн узуулэлтээр Монголыг хол хаясан. Африкийн улсууд дотор тэнэг улс нь байдаг ч Азийн тэнэг дотроо Монгол гэж ганц улс л байна. АН гэсэн ялтангуудыг дээдэлдэг мафийн булэглэл байгаа цагт Монгол хогжино гэж хэзээч байхгуй
Арван таван толгойтой атгаалжын хар мангасыг даруулахаар явуулсан Монголын хүү мөнгө хараад Мангасын хүү болчихсон гэдэгт итгэж чадахгүй нээ. Хар дарсан зүүд шиг тиим л биш байгаасай. Арслан Баатарын түүх битгии давтагдаасай
Пэнг Шүй нь дээр байж мэднэ Оюу-Толгойн даварсан үйл ажилгааны эсрэг доривтой юм хийж магадгүй юм.
Гологдсон ерөнхийлөгчийг чинь бид сонгоогүйээ ,жижигхэн юм болохоороо хар машинаас өөрөө гараад ирсэн вм.
Элбэгдорж монголын төрийг самарч Монголд төрд Авлигийг үржүүлсэн хүн Элбэгдорж Авлигийн хэргээр ял шийтгүүлсэн казино Баттулгад. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Яринпилд гавьяат хуульч Энхбаатарт геннраль цол олгож Авлиг ,Ашиг сонирхолын хууль ноцтоы. Зөрчсөн гэж Цагдаагийн байгууллагаас халагдсан Сүхбаатар аймгийн Цагдаагийн дарга байсан нөхөрт төрийн одон олгож гадаад улсаас хүн хулгайлж гадаадын шоронд сууж байсан Хурцад генраль цол олгож төрийг самарч монгол төрд авлигиын сүлжээг нөхөн үрүүлсэн хулгайч!!!!!!!!!!!!! Худал гэвэл яваад сурвалжил!!!!!!!!!!!!!
ЭРДЭНЭТ, ХХБ, Сэргээн Босголтын Банк, Оюутолгой, Тавн Толгой Монголын өөдтэй өнгөтэй бүхэн, том том ДЭЭРМҮҮД Эбэтэй ямар нэг байдлаар холбогдох ым. Энэ х
Элбэгдорж ерөнхийлөгч бол өмнө нь сонгогдсон ерөнхийлөгчид дотороос хамгын их зүйл хийсэн ерөнхийлөгч байх шүү, олон түмэн одоо хийх сонголтоо дортуулчихаад одоогын ерөнхийлөгч ямар хүн байсныг нь хожимдож ойлгох асуудал гарах вий дээ
Элбэгдоржийг хүмүүс ХАР МӨРТЭЙ БУЗАР хүн л гэх юм. Үнэхээр л тийм бололтой. Энэ хүнийг ГАДААД дотоодын хулгайч луйварч нар дэмжиж төрийн толгой дэр 8 жил зайдлууллаа. Бурхан минь Монгол улс бузараас салах болуу??
elbegdorj 8 jild mongoliig buren dampuuruulj deer ni gadaadiin buh ulsaar zugaalj ooriigoo reklamdsan
Африкийн орон гэж ирээд л муулж огох юм Монголчууд Африкийн орнуудаас илуу гэвэл тэруун шиг худлаа зуйл байхгуй. Африкийн олон орон ЭЗийн узуулэлтээр Монголыг хол хаясан. Африкийн улсууд дотор тэнэг улс нь байдаг ч Азийн тэнэг дотроо Монгол гэж ганц улс л байна. АН гэсэн ялтангуудыг дээдэлдэг мафийн булэглэл байгаа цагт Монгол хогжино гэж хэзээч байхгуй
Bolovsrolgyi gej muulah tutam ard tymen Battulgaa songoh bh daa! Bolovsroltoi n tegeed yamar bna?
Африкийн орон гэж ирээд л муулж огох юм Монголчууд Африкийн орнуудаас илуу гэвэл тэруун шиг худлаа зуйл байхгуй. Африкийн олон орон ЭЗийн узуулэлтээр Монголыг хол хаясан. Африкийн улсууд дотор тэнэг улс нь байдаг ч Азийн тэнэг дотроо Монгол гэж ганц улс л байна. АН гэсэн ялтангуудыг дээдэлдэг мафийн булэглэл байгаа цагт Монгол хогжино гэж хэзээч байхгуй. АН $740 саяын шилдэг хулгайчаа сойсон
Эднийг ерөнхийлөгчид сонгуулахаар дэвшүүлж байгаа намудын үнэн дүр төрх нь боловсрол мэдлэггүй хүнийгээ уралдуулж ирээд л сонгоо биздээ тэгэхээр нам дотроо хамгийн мудаг нь болоод л улсын жолоог атгуулахаар илгээж бгаа биз үлдсэнгүүд нь энэ гурваасаа дор болж таараа тэгэхээр нам гэдэг хайрцаганд ямар хүмүүс бгаа нь ойлгомжтой ээ чаавас гэхээс өөр үг алга хүсээгүй ч энэ 3 ын 1 нь ерөнхийлөгч
ЭРДЭНЭТ, ХХБ, Сэргээн Босголтын Банк, Оюутолгой, Тавн Толгой Монголын өөдтэй өнгөтэй бүхэн, том том ДЭЭРМҮҮД Эбэтэй ямар нэг байдлаар холбогдох ым. Энэ х
ардчлал гэж шал худлаа,хэдэн гар дээр байж байдаг бие биенээ ээлжлээд дэвшүүлдэг энийг сонго үгүй бол үүнийг гээд л тулгадаг аль нь ч өөрсдөө яаж ч харсан еэвэнгийн талууд,энэ янзаар цаашлаад элбэгээгийн хүүг үгүй бол баттулгыг хүүг гэх маягаар явах гэхдээ тулаад байна "хааны хүү хаан"гэсэн л зарчим хэрэг дээрээ бий болж ,тэгэж өөрсдөдөө тааруулж хууль хийчихсэн дараа бид яасийм "хууль"тийм юм чинь ардчилсан нийгэмд хууль "намба уан",бид хуулиа дагаж байна гээд нэг л сүрхий хууль дагагсад,эд нарыг яах вэ болдог бол ХОЙЧ ҮЕДЭЭ үлдээлгүй наана нь ОКТЯБРЫН ХУВЬСГАЛ ХИЙХ юмсан,оргүй болгох юмсан
Элбэгдоржийг хүмүүс ХАР МӨРТЭЙ БУЗАР хүн л гэх юм. Үнэхээр л тийм бололтой. ЭРДЭНЭТ, ХХБ, Сэргээн Босголтын Банк, Оюутолгой, Тавн Толгой Монголын өөдтэй өнгөтэй бүхэн, том том ДЭЭРМҮҮД Эбэтэй ямар нэг байдлаар холбогдох ым. Энэ хүнийг ГАДААД дотоодын хулгайч луйварч нар дэмжиж төрийн толгой дэр 8 жил зайдлууллаа. Бурхан минь Монгол улс бузараас салах болуу??
Байгуулсан гэрээг бодитоор наана тавиадхаач. Тэгээд ард түмэн уншаад хэн нь буруу гэрээ байгуулж, хэн нь ашигтай гэрээ хийснийг нь мэдэх боломжтой юм байна. МАН өөр намаа өөнтөглөх дуртай шүү. Өөрсдөө юу ч хийж мэдэх улсууд. Хамгийн муухай зүйлийг МАН хийгээд байна шүүдээ. Их хуралд гараад ард түмнээ мурих, кармайг нь ухах, ахмадуудаа шоовдорлох, хажуудахаа түгжилдэх гээд бүгдийг хийж байна шүүдээ. Үүнийгээ гарамгай сайн хийж чадаж байна. Одоо МАН намууд дотроосоо хамгийн хулих, худалч, хүчирхийлэлийн нам болоод байна. Та нарт итгэх ард түмэн байхгүй болсон шүү.
Ганбаатар 17 чингэлэг спирт агаарт замхруулж яваагvй, улсын vнэ цэнэтэй АА-г хувьчлал нэрээр хулгайлж аваагvй, орос монгол олон эхнэр сольж яваагvй. Ганбаатар гарвал монгол хожно. Энхбаяр болон МАХН огт хамаагуй .
Elbegbaasiig buunguutan shorondn hiih heregtei
Ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгаартай. Оюунтолгой, Эрдэнэт 49%, таван толгой гээд энэ бүхэнд чинь ерөнхийлөгч хамаагүй хуулиар нь хорьчихсон байдаг. Хаа хамаагүй юмыг хүчээр наалдуулж ард иргэд рүү цацаж байгаа нь УЛС ОРНЫ ЭВ НЭГДЛИЙГ БУСИНУУЛЖ БАЙГАА ХЭРЭГ БУС УУ?. Энэ цаанаасаа тагнуул НЯМДОРЖИЙН хийдэг ажил, хужаагийн арга барил мөн шүү. ЕРӨНХИЙЛӨГЧ ҮРГЭЛЖ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ЗОГССОН ГЭЖ БОДОЖ БАЙНА. ОДОО БУУХААС НЬ ӨМНӨ НАМНАХ ГЭЭД БАЙГАА ГОЛ ШАЛТГААН БОЛ АРДЧИЛАЛЫГ УСТГАЖ ХЯТАД МАЯГИЙН ДЭГ ЖУРАМ ТОГТООХ АРГА ХЭРЭГСЛИЙН НЭГ, ТҮҮНЭЭС БИШ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ТООЦОО БОДОХ ЮМ БАЙХГҮЙ. ӨӨРӨӨ АТГ ОЧООД ШАЛГУУЛЧХАЖ ЧАДНА. НЯМДОРЖ АТГ ӨӨРӨӨ ОЧООД ШАЛГУУЛААЧ ТИЙМ ЭР ЗОРИГ ГАРГААЧ. ТЭГЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ УЯНГА, НЯМДОРЖ 2 ХЯТАДЫН ТАГНУУЛ МӨН.
Төрийн тэргүүн ухаантай юм бол ард түмний нэрийн өмнөөс, олон улсын Гаагийн шүүхэд хандаж болох л байсан. Тэгсэн бол үндэстэн дамнасан корпорацын увайгүй ХОГын гэрээг хог руу шидэх байсан юм.
Ганбаатар 17 чингэлэг спирт агаарт замхруулж яваагvй, улсын vнэ цэнэтэй АА-г хувьчлал нэрээр хулгайлж аваагvй, орос монгол олон эхнэр сольж яваагvй. Ганбаатар гарвал монгол хожно. Энхбаяр болон МАХН огт хамаагуй .
хужаа эрдэмтний хэлсэн үгийг чингис хаан хэлсэн болгоод шаажээ.ич ич.ичиг ичиг.
АЛАГЛАЖ Л ТӨРӨӨС ГАЗРААС ТӨРСӨН ЛУЙВАРЧИД ХУЛГАЙЧ ШИГ БИШ ЮМДААА
Пэээ Чингис хааныг Кунзийн сургаалыг ярьсан болгов! Удахгуй хятад хун байсан гэж ярьна даа!
hujaa Enhboldig erinhiilegch bolsni daraa Elbegdorj erinhiilegchuu uguileh bolno doo,uher mongolchuudaa!
Гологдсон биш " Хулхидсан" Ерөнхийлөгч гэж нэрлэвэл таарна.Бүх юмыг нүүрэн дээрээ цэцэрхэн шүүмжилсэн болоод цаагуураа бүхний булхай,луйврыг зохион байгуулагч,санаачлагч,хэргжүүлэгч хүн.Капла,Эрдэнэт,Оюу-толгой гм яривал их юм хэлж болж байна.
элбэгдоржид Монголчууд нам хулхидуулж хошгирсон шүү. хэхэхэ.Хошгируулна гээд л хошгируулчихсан.
Арын хаалгаар дээд сургууль төгссөн газрын наймаачиныг боловсрол гэж хэлж болохгүй. Хулгайч нь боловсрол болдог ардчилсан орон дэлхийд хаана байна.
Газаргүй болсон одоо улсгүй гэргүй болохгээгүй л бол элбэгдоржийн үргэлжлэл ху ж аа энхболд манан хулгайчыг сонгохгүй ээ.
Ганбаатарыг дэмжиж байна Харвардын дипломтонгууд улс орноо дампуурууллаа. Үүнийг эх оронч хүн засах ёстой. Эх оронч л бол бор халзан төлөг байсан ч дэмжинэ. Гадаадын гар хөл болсон оффшорчин дээрэмчдийг зайлуулах цаг нь болсон
яаг үнэн бноо...Өөр сонголт үлдээгээгүй л байна даа...
Энд үзүүлсэн хүмүүсийг хараарай таминь ээ!. Монголчуудийн сор нь гэгдэх улс биздээ?. Царай муутийн туйлууд... ядаж зөв төрхтэйг нь л сонгохсондоо... Алив хүүхнүүд минь туслаарай даа... хи хи хи...
Ми овогт данжаадын хошного долоогч нар олон болж дээ.Бялдууч хошного долоогч нар цагаа тулахаар 180 градус эргэж эзнийгээ хөмрөөд хаячихаж мэдэхээр итгэлгүй улс байдаг юм.Ми овогт ч хөмрүүлж мэднэ дээ..
Очиж очиж монголын хамгийн сайн ерөнхийлөгч Элбэгдорж байжээ гэж 10 жилийн дараа хүлээн зөвшөөрцгөөх байхаа
ene hujaa miyegiin l pr yavagdaad baina , tyynd bolovsrol baigaad yaj ashiglav?!?, yer huruu hodolgoj yzelgyi toriin tyshee yavj , huruunii yzyyreer gazar zarj gahai shig l bayjsan oor yasan be
Гошгоруулах, уран донгодох талаар хэн түрүүлэхийг нь олоод дэмжвэл ямар вэ?
erthen barij avcan deerdee .1 medhed kapla ruugaazugtaad alga bolno doo .
Shinehen huulich UIH d 2 udaa songogdson hunees medlegeeree iluu garahuu?Diplom avsan ediin zasagch 2 udaa said hiisen hunees medlegeeree iluu garna gej bodohgui bn!!!!Bill Gates gehed l olon salbar deer mergejliin hunees uluu l garna gehees dutahgui!!!
Mongoloo gesen setgel gol no bolohoos bolovsrol hamaagui. Yu bicheed bgaa soliotoi be. Bolovsrol ezemsheegui bolovch erdemten bas yerunhiilegch bolson olon jishee bii
Ерөнхийлөгчийн эдийн засгийн эрх мэдэл сумын засаг даргаас бага байдаг. Иймээс хэн болохоос монголын хөгжил хамаарахгүй. Ер нь боловсрол гэдэг диплом биш амьдрах чадвар гэж үздэг болжээ. Социализмын үед монголд урлагийн чиглэлийн дээд сургууль байсан билүү.
За ер нь бол боловсролтой хүн гэж хэнийг хэлэх вэ гэдэг чинь өөрөө их харьцангуй шт. Хэчнээн өндөр боловсролтой байгаад сэтгэл байхгүй бол яахын. Тэгсэн мөртлөө боловсролгүй мөртлөө сэтгэлтэй хүн байж болно шт. Харин Ганбаатар шиг элдэв сургууль төгссөн гэж намтар дээрээ худлаа бүлтрээд явчихгүй л байх ёстой. Женко бол боловсролгүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч бсан шт, Ганбаатарыг бодвол. Ийм сайхан үнэнч, хээгүй хүн ерөнхийлөгч болох хэрэгтэй