sonin.mn
АНКАРА. /Anadolu/. Туркийн зүүн нутагт явуулсан терроризмын эсрэг цэргийн ажиллагааны явцад өнгөрсөн 11 хоногт Курдистаны ажилчны нам /PKK/-ын 93 террористыг устгалаа гэж Туркийн арми даваа гарагийн өглөө мэдэгджээ. 
 
Туркийн армийн Жанжин штабын мэдэгдэлд дурдсанаар, уг цэргийн ажиллагааг 5 дугаар сарын 11-нээс 21-ний хооронд Сирнак, Хаккари, Диярбакир, Эрзарам, Ардахан, Бингол, Мас болон Хатей мужуудад явуулсан байна.
 
Ажиллагааны явцад алан хядагчдын 71 нуувчийг олж илрүүлэн устгаснаас гадна 313 винтов, 12 зенитийн их буу, 4 мэргэн буучийн винтов, 5 пуужин харвагч, 597 гранат болон 2 300 кг аммонийн нитрат, 30 кг тэсрэх бодисыг хураан авчээ. 
 
Турк, АНУ болон ЕХ-ны зүгээс PKK-г террорист байгууллагын жагсаалтанд оруулснаас хойш аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд болон энгийн иргэдийг оролцуулаад 1200 гаруй хүн амь үрэгдсэн байна.
 
Үүний сацуу Туркийн хилээр хууль бусаар нэвтрэхийг завдсан 8 755 хүнийг баривчилсан тухай Туркийн арми мэдэгджээ. Дээрх ажиллагааны үеэр Туркийн 7 туркийн цэрэг амь үрэгдэж, 27 хүн шархадсан байна. 
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг