sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Үндэсний шигшээ багийн спорт холбоодын ерөнхийлөгчидтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
 
Тэд хамтран ажилласнаар “Пёнчан-2018” Азийн өвлийн наадам болон “Токио-2020” зуны олимпийн наадамд баг тамирчдыг бэлтгэн оролцуулахад БТСГ-аас спорт холбоод болон шигшээ багт  дэмжлэг үзүүлэх юм. Уг гарын үсэг зурах ёслолд Үндэсний шигшээ багт харъяалагдлаг 11 спорт холбооны ерөнхийлөгчид оролцов.
 
 
Спорт холбоод нь санхүүг захиран зарцуулах, баг тамирчдаа бэлтгэл цугларалт, тэмцээн уралдаанд оролцох зэрэг асуудалд бие даан оролцох боломжийг бүрдүүлж байгаа юм. БТСГ нь спорт холбоодтой гэрээ байгуулснаар тэднээс ажлын хариуцлага, баг тамирчдын амжилт гаргасан эсэхэд “хариуцлага нэхэж” ажиллах үүрэгтэй.
 
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал, Тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Б.Болормаа, Пара цанын холбооны ерөнхийлөгч Д.Ренчинханд, Байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан, Таеквондогийн холбооны ерөнхийлөгч Д.Энхбат, Пара байт харвааны холбооны ерөнхийлөгч Г.Пүрэврагчаа, Пара буудлагын холбооны ерөнхийлөгч Ж.Баттөмөр, Пара хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Б.Баттөмөр, Пара таеквондогийн холбооны Д.Мөнхбаатар нар энэхүү гарын үсэг зурах ёслолд оролцлоо.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг