sonin.mn
МОСКВА. /TASS/. Хэдийгээр санхүүжилтийн хэмжээ бага байсан боловч ОХУ-ын Батлан хамгаалах яам НАТО-гийн гишүүн орнуудтай хүчний тэнцвэрт байдлыг бий болгож чадлаа гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдлээ. 
 
Тэрбээр Холбооны Зөвлөлд болсон “засгийн газрын цаг”-ийн үеэр мэдээлэл хийжээ.
 
Түүний хэлснээр, ОХУ-ын цэргийн зардал АНУ-ынхтай харьцуулахад 11 дахин бага байгаа аж. Тухайлбал, нэг цэргийн албан хаагчид ногдох цэргийн зардлын хэмжээ АНУ-д 510 мянган доллар, Их Британид 377 мянган доллар, Хятад улсад 170 мянган доллар байгаа бол Орос улсын хувьд 54 мянган доллар байна гэдгийг сайд тодрууллаа.
 
“Санхүүжилтийн хэмжээ бага байгаа хэдий ч бид зэвсэгт хүчнийхээ байлдах чадварыг 14 хувиар дээшлүүлсэн ба НАТО-гийн эвсэлтэй харьцуулахад стратегийн тэнцвэртэй байдлыг бий болгож чадлаа” гэж Оросын Батлан хамгаалахын сайд хэлсэн байна. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Украин, Сири болон Солонгосын хойг нь Орос улсын хувьд стратегийн чухал бүс нутгууд” гэдгийг онцлон дурдлаа. 
 
Х.Сарнай   
Эх сурвалж: Монцамэ агентлаг