sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 30 болон ирэх сарын нэгний өдөр Монгол, Хятадын хилийн боомтууд амарна.
 
Тодруулбал “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу  Монгол, Хятадын хилийн боомтууд 5 дугаар сарын 30 буюу БНХАУ-ын “Луут завины  баяр”-ын өдөр, 6 дугаар сарын нэгний өдөр буюу “Хүүхдийн баяр”-ын өдөр тус тус тохиож байгаатай холбоотойгоор  ажиллахгүй аж.
 
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг